
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ: Энэ онд Монгол улсад нийт аялсан жуулчдын тоо 600,000 хол давсан тухай дурдаад үүнтэй холбогдуулан хамгийн ихээр зорчсон Солонгос жуулчдад эм хонь бэлэглэж, бодлогын хүрээнд олон улсын аялагчдын тоог нэмэгдүүлэх болсон тухайгаа танилцууллаа.
Энэ зун Монголд зураг авалтаа хийсэн БНСУ-ын "Хүргэлт ирлээ" нэвтрүүлэг цацагдсан. Тус нэвтрүүлэг БНСУ-ын иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор "Нэг жуулчин -Нэг хонь" төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа тухай Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Тэрээр "Манай улс өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой БНСУ-аас санал ирсэн. Танай улс манай улсын жуулчдад эм хонь бэлэглээд долоо хоногтоо нэг удаа хонины зураг, бичлэг илгээж, харилцаа тогтоох боломжтой юу гэсэн. Мэдээж манай улсад боломж нь байгаа. Тэгэхээр бид жуулчдад хонь бэлэглээд, зун нь тэд гэр бүлээрээ буцаж ирэхэд л аялал жуулчлалын салбарт өндөр өгөөжөө өгнө. Бид БНСУ-тай хил хорио цээрийн хэлэлцээргүй учир малыг махлаад явуулах боломжгүй. Тиймээс энд бэлэглэсэн хонио өсгөж, үржүүлээд зун нь тэд ирж амрах бодлогыг хоёр улс хэлэлцэж байна. Арван хоёрдугаар сарын эхээр Монгол улсад БНСУ-ын олны танил инфлюнсерүүд ирнэ. Энэ дээр тодорхой компанит ажил явагдахаар төлөвлөж байгаа учраас Булган аймагтай энэхүү ажлын анхны хамтын ажиллагааг эхлүүлж байна гэсэн юм.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
#Хүн_бүр_байгаль_хамгаалагч_байцгаая
-
"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД, СӨӨГНИЙ ТАРЬЦ, СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
-
БУЛГАН АЙМАГТ ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
-
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ
-
"ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Фэйсбүүк
Статистик
2024-10-05-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 40 Өнөөдөр
- 59 Өчигдөр
- 256 Долоо хоногт
- 458 Сүүлийн сард
- 31109 Нийт хандалт