info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

БУЛГАН АЙМАГТ ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО


Image

 

✅Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаан “Хойд бүсийн хөгжил 2040, Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, Бүсийн зөвлөл, эрх зүйн орчин, Бүсийн онцлог харьцуулалт, Амьдралын чанарууд тулгамдсан асуудлууд” гэсэн таван сэдвийн хүрээнд хэлэлцлээ. Энэ үеэр гарсан санал, зөвлөмжүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм.

✅Мөн бүсийн дэд бүтцийг нэмэгдүүлж, ажиллах хүчийг чадавхжуулах, эрчим хүчийг баталгаажуулах, Ханх, Бага-Илэнх боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, босоо тэнхлэгийн Бага Илэнх-Хутаг Өндөр чиглэлийн авто замуудыг холбох, Хөвсгөл аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын 4С ангилалтай болгох, бүс нутгийн бизнес эрхлэгчдэд татварын таатай орчин бий болгох ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг ч тодотголоо.

✅Монгол улсын Засгийн газраас зарласан 14 мега төслийн хоёр нь хойд бүсэд хэрэгжинэ. Тиймээс Зэс боловсруулах цогцолборын төсөл сонгон шалгаруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, аж үйлдвэржилтийн паркийг бий болгосноор бүс нутаг төдийгүй, Монгол Улсын хэмжээнд ажлын байр нэмэгдэж, ЖДҮ хөгжих, эдийн засгийн томоохон эргэлт бий болно. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэх асуудлыг ч энэ үеэр хөндлөө.

✅Хуралдаанд Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хуралдаан даргалагчаар Монгол Улсын шадар сайд Т.Амарсайхан, УИХ-ын гишүүд, салбарын сайд нар, эрдэмтэн судлаачид, Хөвсгөл, Орхон, Булган аймгийн сум, багийн удирдлагууд, иргэдийн төлөөлөгчид, төр хувийн хэвшил, малчид, хоршоологчдын төлөөлөл болох 700 гаруй хүн оролцлоо.

Бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий “Бүсийн зөвлөл”-ийн дарга нар томилогдон ажиллахаар болсон бөгөөд Хойд бүсийн зөвлөлийн даргаар Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир томилогдсон байна.

Хойд бүсийн зөвлөлийг тэргүүлж ажиллах Булган аймагт "Бүсчилсэн хөгжил-Хойд бүс"-ийн тугийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гардуулан өгч, ажлын өндөр амжилт хүслээ.

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа оролцсон бөгөөд Булган аймгийн байгаль орчны салбарын албан хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлаар байр суурийг нь сонслоо.

 

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00