info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

"ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Image

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Жендэрийн Үндэсний хороотой хамтран "Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт" олон улсын хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү олон улсын хурлыг угтаж Байгаль орчин, уур амьсгальн салбарт жендэрийн мэдрэмжтэй түншлэлийг хөгжүүлэх, жендэрт суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилго бүхий Зөвлөлдөх уулзалтыг Монгол улсын 21 аймгийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, Байгалийн нөөцийн хамтын менежментийн хэлтсийн дарга П.Цогтсайхан, Биологийн олон янз байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Хандармаа нарын бүрэлдэхүүнтэй баг  2025.04.21-ны өдөр Булган аймагт ажиллаж, Булган аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Наранбаяр, Булган аймгийн Байгаль орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Хөгнө тарнын байгалийн цогцолборт газар, Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын газар, Хануй голын сав газрын захиргааны ажилтан албан хаагчид оролцлоо. 

Зөвлөлдөх уулзалтаар "Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт" олон улсын хурлын сэдэвчилсэн хуралдааны агуулгын дагуу дараах 4 сэдвийн хүрээнд багийн ажил, хэлэлцүүлэг явагдлаа. 

1. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого

2. Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох 

3. Жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт 

4. Эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан санаачилга 

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00