Газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
3.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн чиглэлээр төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах:
3.1.1. Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын Их Хурал, Засгийн газар, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, салбарын сайдын баталсан байгаль орчны чиглэлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөр, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, албан даалгавар, "Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр"-т байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохион байгуулах;
3.1.2. Монгол улсын Ерөнхийлөгчөөс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр гаргасан зарлигийг орон нутагт хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг ханган ажиллах;
3.1.3. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих;
3.1.4. Байгаль орчны салбарын дүрэм журам стандартуудыг мөрдүүлэх, сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих;
3.1.5. Байгаль орчны асуудал хариуцсан сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан байгаль орчны бодлогыг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээнд тусгагдсан тодорхой арга хэмжээг хариуцан зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
3.1.6. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх замаар санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг буй болгож, эдгээр хөрөнгөөр аймаг, сум, орон нутагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;
3.1.7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр эхлэх төслүүдийг үнэлгээнд бүрэн хамруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн дагуу эрх үүргийнхээ хүрээнд гаргасан ерөнхий үнэлгээний дүгнэлтийн талаарх тайланг жил бүр харьяалах яаманд хүргүүлж байх;
3.1.8. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор ногоон орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Энэ ажилд байгууллага, иргэдийн хүч оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
3.1.9. Нутгийн ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд экологийн боловсрол олгох ажлыг зохион байгуулах, мэргэжлийн ажилчдыг сургах, давтан сургах боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг орон нутагтаа хэрэгжүүлэх;
3.1.10 Аймгийн байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жил тутам гаргах.
3.1.11 Уур амьсгалын өөрчлөлтийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний биелэлтийг хангах;
3.2. Байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглуулах чиглэлээр:
3.2.1. Байгаль орчныг хамгаалах ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог өргөжүүлж, тэдний санал хүсэлт, мэдээллийг хүлээн авч хэрэгжүүлэх арга хэмжээг авах, Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлэх, түүнд холбогдох талуудын оролцоог хянах ажлыг зохион байгуулах;
3.2.2. Байгаль хамгаалагчдыг сонгон шалгаруулах, мэргэжлийн удирдлагаар тогтмол хангаж, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, шагнаж урамшуулах, байгаль хамгаалагчдыг бие хамгаалах техник хэрэгсэл, унаагаар хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.2.3. Байгаль орчинд холбогдолтой судалгаа, шинжилгээний ажил эрхлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх, үр дүнг хүлээн авах;
3.2.4. Аймгийн нутаг дэвсгэрт байгаа ой, ус, ургамал, ан амьтан зэрэг байгалийн нөөц баялаг, түүнээс ашиглаж болох тоо хэмжээг нарийвчлан тогтоолгох. тэдгээрийг мөрдүүлж ажиллах;
3.2.5. Ой, ус, ургамал, амьтан зэрэг байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх. улсын захиалга, даалгаварт ажлын хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, агаар, ус, хөрсийг бохирдлоос хамгаалах, хяналт шинжилгээ хийх асуудлыг хариуцан зохион байгуулах, энэ ажилд ус цаг уур орчны шинжилгээний газрыг татан оролцуулах, Хог хаягдал, химийн бодисын менежментийг хэрэгжүүлэх;
3.2.6. Ой хээрийн түймрээс сэргийлэх ажлыг зохион байгуулах, экосистемд учирсан хохирлын талаар мэргэжлийн дүгнэлт гаргах, хохирлыг нөхөн төлүүлэх талаар хууль хяналтын байгууллагад хандах;
3.2.7. Байгаль орчныг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх, үүний дотор ойжуулах, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, хаягдалгүй технологи нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, тухайн аймагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд болон ой, ус, ургамал, ангийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах;
3.2.8. Аймаг, орон нутгийн хэмжээнд ой, ус, ан амьтан зэрэг байгалийн нөөц баялгийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээх үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх;
3.2.9. Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгалийн нөөц, дурсгалт газрын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг хариуцах;
3.2.10. Аймгийн ойн сангийн тооллого явуулах, өөрчлөлтийг тооцон мэдээлэх, ойн ашиглалт, хамгаалалтын бүс, хот суурин газрын ногоон бүсийг тогтооход санал өгөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
3.2.11. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ойн санг эзэмшүүлэх, ашиглуулах талаар баримт материал бүрдүүлэх, гэрээ байгуулах, батламжлуулахад мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;
3.2.12. Ойн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээх арга хэмжээний хэрэгжилтэд технологийн хяналт тавьж, зөрчлийг арилгуулах;
3.2.13. Аймаг, бүс нутгийн байгаль орчинд зохицсон, зохих материаллаг бааз бүхий мод ургамлын үржүүлгийн газар байгуулж, тарьц, суулгац ургуулах, мод сөөгийн үрийн нөөц сан бүрдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах замаар сайн чанарын үр, тарьц суулгац бэлтгэж орон нутгийн хэрэгцээг хангах;
3.2.14. Мод бэлтгэх талбайг тусгаарлах, мод бэлтгэлийн ажилд технологийн хяналт тавьж. мод бэлтгэсэн талбайг хүлээн авч дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах;
3.2.15. Мод, модон түүхий эд бэлтгэдэг мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулж, техник. технологийн өндөр түвшинд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж, зах зээлд чанар сайтай модон материал нийлүүлэх ажиллагааг дэмжих замаар хууль бусаар мод бэлтгэхийг хязгаарлах ажлыг орон нутагт модны хэрэгцээг хангахтай уялдуулан зохион байгуулах;
3.2.16. Орон нутагтаа байгаа ховор, нэн ховор ургамлын тархац, нөөцийн судалгааг үндэслэн, ховордсон ургамлын мэдээллийн сан байгуулж нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулах;
3.2.17. Ховор, нэн ховор ургамлыг тарималжуулах ажлыг зохион байгуулах;
3.2.18. Аймгийн усны нөөц. түүний зохистой ашиглалт, хэрэглээний байдлыг тогтмол үнэлж усны мэдээллийн сангийн сүлжээ байгуулах;
3.2.19. Гадаргын усны тооллого хийж, ширгэж хатсан гол горхи, рашаан, булаг, шандны тоо, мэдээллийг гаргаж холбогдох дээд байгууллагыг мэдээллээр хангах;
3.2.20. Усны нөөц, эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, зарим гол нуурын усыг салаалах. шар усыг тогтоон барих, борооны усыг хуримтлуулах усан сан байгуулах зэрэг арга хэмжээг нутаг орны байдалд тохируулан зохион байгуулах;
3.2.21. Бүх төрлийн худгуудын ашиглалтад хяналт тавих, эзэн хариуцагчтай
болгох ажлыг зохицуулан зохион байгуулах;
3.2.22. Усны чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах арга хэмжээг зохион байгуулан мэргэжлийн ажлын багуудыг бий болгох;
3.2.23. Агаарын бохирдол, хог хаягдал, био аюулгүй байдлын асуудлаар бодлогын хэрэгжилтийг хангах;
3.2.24. Улсын тусгай хамгаалалттай газрын болон усны Сав газрын захиргааны үйл ажиллагааны төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хянаж хэрэгжилтийг хангуулах;
3.2.25. Газар, түүний хэвлийг хамгаалах, нөхөн сэргээх талаар Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, тогтоомжид заасан арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
3.2.26. Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг тухайн хамгаалалтын захиргаатай хамтран боловсруулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах, хамгаалалтын захиргаатай үйл ажиллагаагаа уялдуулах;
3.2.27. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төслүүдийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулах болон байгаль орчны хуваарьт аудитыг хийлгэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
3.2.28. Харьяалах төслүүдэд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, шинжээчээр дүгнэлтийг баталгаажуулах болон уг төслүүдийн тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ)-г хянаж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайланг хүлээн авч мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах;
3.2.29. Аймагт үйл ажиллагаа явуулж буй Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн төслүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;
3.2.30. Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх;
3.2.31 Удирдах дээд байгууллагын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөгөө дэмжлэгээр хангах;
3.3. Байгаль орчны холбогдолтой багц хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр:
3.3.1. Байгаль орчны салбарын хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан, хууль бусаар байгалийн нөөц, баялаг ашиглах, хүрээлэн буй орчныг бохирдуулах, доройтуулахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил зохион байгуулах;
3.3.2. Зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих хууль, журмын дагуу хэрэгжүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч хохирол, нөхөн төлбөрийг барагдуулах, гэмт хэргийн шинжтэй зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх;
3.3.3. Газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтан, агаарыг хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ой, хээрийг түймрээс хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
3.3.4. Хайгуул судалгаа, шинжилгээний ажлын болон байгалийн, аялал жуулчлалын явцад байгаль орчны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих;
3.3.5. Монгол Улсын Улаан номонд орсон нэн ховор, ховор амьтан, ургамлын хамгаалалт, нөхөн сэргээлтэд хяналт тавих;
3.3.6. Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах арга хэмжээний хэрэгжилт, байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн барагдуулалтад хяналт тавих;
3.3.7. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төсөл, хөтөлбөрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамрагдсан байдал, үнэлгээний дүгнэлт, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний биелэлтэд хяналт тавих;
3.3.8. Химийн хортой болон аюултай бодисын худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлт, ашиглалт, аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалтын байдалд хяналт тавих;
3.3.9. Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн нөөцийн ашиглалт хамгаалалтын байдалд хяналт тавих;
3.3.10. Хот тосгон, бусад суурин газрын орчинд болон гол, мөрөн, нуур, рашаан, булаг, шандын эх, ундаргын орчныг хамгаалж эрүүл ахуйн бүс тогтоосон байдалд хяналт тавих;
3.3.11. Агаар, ус, хөрсөн дэх хими, биологийн хортой бодисын хүлцэх хэм хэмжээ, байгаль орчинд хаяж болох хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих;
3.3.12. Газрын хэвлийг ашиглах явцад болон ашигласны дараа гарч болзошгүй аюул, бусад хортой нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;
3.3.13. Хууль тогтоомжид тусгайлан заагдсан бусад эрх үүрэг.
3.4. Байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр:
3.4.1. Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 37 дугаар зүйлийн
3.4.2. Байгаль орчны мэдээллийн улсын сангийн мэдээ, баримтыг бүрдүүлэн холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлж байх, статистик мэдээлэл нэгтгэж гаргах;
3.4.3. Байгалийн нөөц баялгийн талаарх мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэн, холбогдох байгууллага, иргэдэд байгаль орчны мэдээллээр үйлчлэх;
3.4.4. Судалгаа, шинжилгээний ажил эрхлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх, үр дүнг хүлээн авах;
3.4.5. Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа ой, ус, ургамал, ан амьтан зэрэг байгалийн нөөц баялаг, түүнээс ашиглаж болох тоо хэмжээг нарийвчлан тогтоолгох, зөвшөөрөгдсөн хэмжээнд ашиглуулах;
3.4.6. Аймаг, нийслэлийн усны нөөц, түүний зохистой ашиглалт, хэрэглээний байдлыг тогтмол үнэлж усны мэдээллийн сан байгуулах, гадаргын усны тооллого хийх, ширгэж хатсан гол горхи, рашаан, булаг, шандын тоо, мэдээллийг гаргах, холбогдох дээд шатны байгууллагыг мэдээллээр хангах;
3.4.7. Газар зүйн мэдээлэлд суурилсан мэдээллийн сан хариуцах.
Дөрөв. Хүний нөөц, албан хэрэг хөтлөлт
4.1. Ажилтнуудын хувийн хэргийн мэдээ баримтыг байнга шинэчлэн бүрдүүлж, хүний нөөцтэй холбоотой мэдээ, судалгаа, тайланг хуульд заасан хугацаанд мэдээллийн зохих санд хүлээлгэн өгөх;
4.2. Төрийн албан хаагчдыг Авлигатай тэмцэх тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийг цаг тухайд нь гаргуулах;
4.3. Газрын ажилтан, байгаль хамгаалагчдын мэргэжлийн болон ажил хэргийн мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх сургалтад үе шаттай хамруулах;
4.4. Байгаль хамгаалагчдыг байгаль орчны чиглэлийн их дээд сургуульд эчнээгээр суралцуулах, давтан сургах, судалгаа авч нэгтгэн танилцуулах;
4.5. Удирдах дээд байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлт гаргах, иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулах;
4.6. Албан хэрэгт оны туршид үүсч хөтлөгдсөн баримт бичгүүдийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу ангилан төрөлжүүлж, хэрэг бүрдүүлэх;
4.7. Баримтын хадгалалтын материаллаг суурь бий болгох асуудлыг үе шаттай төлөвлөн хэрэгжүүлэх /архивын өрөө тасалгаа, баримт хадгалах хэрэгсэл, хадгалалтын аюулгүй байдлын болон хамгаалалтын техник хэрэгсэл, хувилан олшруулах, түүнчлэн гэмтэлтэй баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх техник хэрэгсэл, багс, бийр, цаас, цавуу, шугам, утас, зүү хайч/ гэх мэт;
Тав. Мэдээлэл технологи ил тод байдлыг хангах:
5.1. Байгууллагын ил тод байдлыг хангах талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллах.
5.2 Байгууллагын албан хаагчдын компьютер, техник хэрэгслийн эвдрэл гэмтэлгүй ажиллах нөхцөл байдлыг хариуцан, цахим орчинд аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах;
5.3 Байгууллагын веб сайт, пейж хуудсыг хөгжүүлж мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь оруулж байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах
5.4 Байгууллагын жендерийн асуудлыг хариуцан тайлан мэдээг холбогдох газарт хугацаанд хүргүүлэх;
5.5 Байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх
5.6 Байгууллагын танилцуулга, тухайн жилийн хийсэн ажлын тайланг видео, шторкоор хийх
Зургаа. Газрын санхүүжилт, өмч хөрөнгө,
6.1. Газрын санхүүжилт нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ.
6.1.1. Байгаль орчны асуудал хариуцсан сайдын багцад батлагдсан улсын төсвийн хөрөнгө; Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө;
6.1.2. Байгаль орчны асуудал хариуцсан сайд, аймгийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээний дагуу тухайн жилд газраас нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд зориулан улсын төсвөөс олгосон хөрөнгө;
6.1.3. "Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай" Монгол Улсын хуулиар зохицуулагдах хөрөнгийн тодорхой хэсэг;
6.1.4. Газар нь өөрийн өмч хөрөнгөтэй байж, түүнийгээ холбогдох хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;
6.1.5.Төсөв санхүүгийн ил тод байдлын хүрээнд шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Ахлах мэргэжилтэн : Г.Жавзмаа
Холбоо барих утас : 88073245
Цахим шуудан :tailan.boajg@gmail.com
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Статистик
2024-10-05-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 1 Өнөөдөр
- 12 Өчигдөр
- 200 Долоо хоногт
- 823 Сүүлийн сард
- 24866 Нийт хандалт