
ХАБЭА гэж юу вэ?
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ.
ХАБЭА зааварчилгааг
1. Урьдчилсан зааварчилгаа – ХАБЭА тогтоомж дүрэм, заавар, улсын стандарт, дотоод журам, техникийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрийн эрүүл ахуй, галын аюул байдал, анхан шатын тусламж зэрэг хамгаалах ерөнхий зааварчилгааг ХАБЭА ажилтан өгнө.
2. Ажлын байран дах анхан шатны зааварчилгаа – Ажлын байр өөрчлөгдөх үед мөн ажилд шинээр орсон болон үйлдвэрийн дадлага хийхээр ирсэн оюутан сурагчдад өгнө. Уг зааварчилгааг ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэлтсийн дарга, эрхлэгч биечлэн өгнө.
3. Давтан зааварчилгаа – Ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор
а. Ээлжит зааварчилгааг шинэ техник технологи нэвтрүүлсэн болон ХАБЭА дүрэм журам өөрчлөгдсөн тохиолдолд
b. Ээлжит бус зааварчилгааг зааврыг ноцтой зөрчсөн хүмүүс буюу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, түр хугацаагаар ажлаас хөндийрөөд эргэн ажилдаа орсон ажилтанд
c. Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр тус тус өгөгдөнө.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Статистик
2024-10-05-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 36 Өнөөдөр
- 44 Өчигдөр
- 297 Долоо хоногт
- 1186 Сүүлийн сард
- 30423 Нийт хандалт