
Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Жэй Си Ай их хүрээ салбар байгууллага хамтран ажиллахаар болж Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ салбар байгууллагын тэргүүн У. Энхбаяр нар санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар , “JCI Их хүрээ “ салбар байгууллага хамтран сурагч залуучуудыг ногоон иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “ Ногоон ирээдүй” сэдэвт сургалт зохион байгуулж, 21 аймаг тус бүрт 1000 ширхэг мод тарихад хамтран ажиллахын зэрэгцээ төслийн хаалтын үеэр төсөлд хамрагдсан сурагчдад орчин үеийн хамгийн их борлуулалттай 2000 номыг бэлэглэх юм.
Мөн “ Амьдрал бэлэг” төслийн хүрээнд өнөөдөр аймгийн элэгний өвчлөлтэй /в,д / вирус болон элэгний хорт хавдартай иргэдийг хамруулан тусгай сургалтыг хийж , ахлах ангийн сурагчдад зориулсан “Mind update” сургалтыг 3 сарын 23-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
#Хүн_бүр_байгаль_хамгаалагч_байцгаая
-
"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД, СӨӨГНИЙ ТАРЬЦ, СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
-
БУЛГАН АЙМАГТ ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
-
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ
-
"ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Фэйсбүүк
Статистик
2024-10-05-ний өдрөөс хойш.
- 3 Онлайн
- 20 Өнөөдөр
- 96 Өчигдөр
- 116 Долоо хоногт
- 658 Сүүлийн сард
- 31309 Нийт хандалт