Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран "Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл" хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгийн үеэр аймгийн Засаг дарга болон Бүрэгхангай, Дашинчилэн сумын Засаг дарга нар уул уурхайн 10 аж ахуйн нэгжтэй байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай хамтын ажиллагааны гэрээг байгуулж, 33 хүүхдийн сургалтын төлбөр, 3 хүүхдийн эмчилгээний зардал болох 224.0 сая төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэн ажиллаж байна.
Бүрэгхангай сум 2022 онд 15 уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын гэрээг байгуулан 938 сая төгрөг төвлөрүүлэхээс 541 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.
"Нүүдэлчин Айрон ресорс" ХХК, "Фокус металл майнинг" ХХК-ийн "Өлзийт-Овоо", "Захцаг уул", "Худаг байшинтын орд"-ыг ил аргаар төмрийн хүдрийг олборлон, боловсруулах төсөл, Сайхан сумын нутагт орших "Илчит металл" ХХК-ийн Эрээний чулуун нүүрсний орд нь 2022 оноос үйл ажиллагаагаа тогтвортой явуулж эхэлсэн бол Дашинчилэн сумын "Доргонот" багийн "Цагаан чулуут" гэх газарт 1.8 га газрыг нөхөн сэргээх ажлыг "Батбродерс майнинг" ХХК-аар гүйцэтгүүллээ.
2022 онд Дашинчилэн, Бүрэгхангай суманд хууль бус алт олборлолтын 7 хэрэг гарч, хууль хяналтын байгууллагууд шалгаж байна.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Статистик
2024-10-05-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 48 Өнөөдөр
- 56 Өчигдөр
- 206 Долоо хоногт
- 230 Сүүлийн сард
- 24273 Нийт хандалт