info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАЛААР


Image

Булган аймаг нь хөгжлийнхөө гол чиглэлийг аялал жуулчлалын салбараар тодорхойлж, “Ногоон хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичиг, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой зорилтуудыг дэвшүүлж аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх зорилт тавин ажиллаж 2022 оныг Байгальд ээлтэй ногоон “Аялал жуулчлалын жил” болгон зарлаж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд танилцуулах, санал авах зорилгоор “VisitBulgan2022” аялал жуулчлалын цахим форумыг зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд 5 эвент арга хэмжээг төлөвлөн "Хангинахын шугуйн шагайн тойром", "RFC MONGOLIA BULGANKHANGAI 2022" олон улсын бартаат замын уралдаан", "АЙРАГ НААДАМ" арга хэмжээ, Улаанбаатар хотноо "Airagday", "ITM Mongolia 2022" арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа. Эдгээр эвент, арга хэмжээг зохион байгуулахад гадаадын 8500, дотоодын 100000 орчим аялагчид Булган аймгийг зорин ирснээр 1 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлогыг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд олсон байна.

Аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор байгалийн, рашаан сувиллын, түүх соёлын 3 төрлийн 7 контент, видео бичлэгийг мэргэжлийн байгууллагаар хийлгэлээ. Аялал жуулчлалын нэгдсэн дижитал платформ, хөгжүүлэх зорилго бүхий "VISITBULGAN.MN" веб сайтыг “ITM-2022” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд танилцуулсан бол аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газрууд болон музейн үзмэрүүдийн виртуал танилцуулгыг хийж, жуулчид, аялагчдад зориулсан газрын зураг, танилцуулгыг шинэчлэн англи, монгол хэлээр 6500 ширхэгийг хэвлүүллээ.

Хутаг-Өндөр сумын Урантогоо уулын орчмыг тохижуулах зураг төсвийг хийлгэсний зэрэгцээ түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах зорилгоор Цогт хунтайжийн Цагаан байшинг хашаажууллаа.

Улсын төсвийн 200.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Рашаант сумын Элсэн тасархай, Баян-Агт сумын Хануй рашаанд отоглох цэг байгууллаа.

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчин аялал жуулчлалын газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00