info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

агнуур зохион байгуулалт


 Булган аймгийн агнуурын амьтдын тархац, нөөцийн төлөв байдал

Энэхүү судалгааны ажлын зорилго, зорилтын хүрээнд Булган аймгийн ан амьтдынтархац, нөөцийн үнэлгээг батлагдсан аргазүйн дагуу хийж гүйцэтгэв. Судалгаа хийсэн цаг хугацаа нь ан амьтдын төллөж үр зулзагаа бойжуулах, гуужих, бугын цусан эвэр ургах, мөндөл нүхнээс гарах зэрэг үетэй давхцаж байснаараа онцлог байлаа.

Хээрийн судалгааны явцад тус аймгийн ихэнх сумдад халиун бугын тоо толгой өссөн байгаа нь харагдаж байсан бол бор гөрөөс Орхон голоос хойшхи нутагт харьцангуй жигд,харин урагших тархац болох Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод сумдын нутагт төдийлөн их ажиглагдаагүй бөгөөд сумын байгаль хамгаалагч нар ч өнөө жил ховор байгааг хэлж байлаа. Молцог хандгай, баданга хүдэр, хүрэн баавгай зэрэг амьтад Сэлэнгэ мөрний хойд урд нутгаар үндсэн тархацтай бол зэрлэг гахай Орхон голын урд бие Дулаан хар, Бүрэгийн нуруунаас хойшхи нутагттархжээ. Тэшиг сумын нутаг Хамар даваанд эх, хүү 2 баавгай, 1 бодон, Могод сумын Дулаан хар уулын таг дээр мөн 1 бодон тус тус харав. Мөн Тэшиг сумын Салмын дунд нарийнд хандгай, хүдрийн хоргол, идэшлэлтийн маш тодорхой ул мөр таарав. Аргаль хонь тус аймгийн нутгийн өмнөд хэсэг Дашинчилэн, Гурванбулаг сумын нутагт үндсэн тархацтай бол Рашаант сумын нутагт цөөн тоогоор дамжин өнгөрөх байдлаар байршидаг ажээ. Энэхүү мэдээлэлд үндэслэнДашинчилэн сумын Баян хар, Бэрх, Лах, Бүдүүн уул, Их, Бага Өрхтий, Дамбийн гозгор, Халиун Азарга, Их, Бага Хорго, Рашаант сумын Их, Бага Аргалийн ууланд ажиглалт хийсэн ч аргаль хонь харж чадаагүй. Янгир ямаа Дашинчилэн сумын Дамбийн гозгорт 2 жилийн өмнө 10 орчим толгой, Гурванбулаг сумын Очирт ором ууланд жилийн өмнө 5 толгойгоор байршиж байгаад харагдахаа больсон гэж нутгийн иргэд мэдээлэв. Цагаан зээр Булган аймгийн өмнөд хэсгээр өвөлдөө нүүдэллэн ирдэг, бусад улиралд төдийлөн байршдаггүй, зарим жил Хутаг-Өндөр сумын Уран Тогоон хөндий, түүнээс ч хойш түрж орсон бол Сайхан сумын Нарийн Хүрэмтийн хөндийд цагаан зээр нутагшаад 3 жил болж байгаа ажээ. Орон нутгийн байгаль хамгаалагч нарын хяналтын доор Эгийн гол дээр 3 цэгт тул загасны ажиглалт хийж баримтжуулсан. Мөн ховор шувуу болох хонин тоодог Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ, Бугат сумдын нутагт 1-4 толгойгоор ажиглагдсан бол хүнд тэр бүр харагддаггүй нохой зээх Сайхан, Орхон сумдын нутгийн зааг Өрхтий уулын оройд бугын тугал руу дайрч хазаж гэмтээж байхыг харж, шархадсан илийнд анхны тусламж үзүүлсэн нь сонин тохиол байв. Өнгөрсөн жил буюу 2018 намар монгол тарваганы судалгааны ажлаар явж байхад аймгийн нутгийн төв болон өмнөд хэсгийн тал хөндий хоолойгоор үлийн цагаан оготны тархалтыг даган хярс үнэг, идлэг шонхор ихээр таарч байсныг энд дурьдах нь зүйтэй.Монгол тарвага тус аймгийн 12 сумын нутагт тархсан ч үндсэн тархац, нөөц нь Баян-Агт, Сайхан, Могод, Орхон, Хутаг-Өндөр гэсэн 5 суманд байгаа нь өмнөх жилийн бидний судалгаагаар тогтоогдсон. Харин өнөө жил тарваганы мөндөллөх үе таарсан ба 6-р сарын дундаас мөндөл нүхнээс гарч 4-8 хүртэл тоотой байгаа нь ажиглагдсан.

Энэ удаагийн судалгаагаар ажиглалт хийсэн сорилын талбайд халиун буга 349, бор гөрөөс 63, зэрлэг гахай 2, цагаан зээр 144, хүрэн баавгай 2, нохой зээх 1, саарал чоно 3, шар үнэг 3, хярс үнэг 1, чандага туулай 5, бор туулай 4, бараан хэрэм 1, дагуур зараа 1, хур шувуу 20 гаруй, дагуур ятуу 18, дорнын хүүрзгэнэ 2, хонин тоодог 9, галуу 22, нугас 25, начин болон идлэг шонхор 5, тул загас 60-70 орчим толгойг тус тус харсан байна. Үүнээс гадна амьтдыг амьдралын ул мөрөөр болон дуугаармөн ажиглан бүртгэсэн

 

Зүйлийн нэр

Шинжлэх ухааны нэр

CITES хавсралт

IUCN Улаан данс

Монол Улсын улаан

Ном (1987,1997, 2015)

Ховор амьтны жагсаалт.

(Засгийн газрын 2012 оны 7-р тогтоол)

Нэн ховор амьтны жагсаалт.

(Амьтны тухай хуулийн 7.1 заалт)

Олон улсын үнэлгээ (2014)

Бүс нутгийн үнэлгээ (2006)

MAMMALIA – ХӨХТӨН

 

ARTIODACTYLA – ТУРУУТНЫ БАГ

 

Cervidae – Бугын овог

1

Молцог хандгай

Alces alces

 

АӨ

УБо

+

 

+

2

Халиун буга

Cervus elaphus

 

АӨ

УБ

 

+

 

3

Бор гөрөөс

Capreolus pygargus

 

АӨ

АӨ

 

 

 

 

Suidae – Гахайн овог

4

Зэрлэг гахай

Sus scrofa

 

АӨ

ХБ

 

 

 

 

Moschidae – Хүдрийн овог

5

Баданга хүдэр

Moschus moschiferus

II

ЭМ

УБо

+

 

+

 

Bovidae – Тугалмайтны овог

6

Цагаан зээр

Procapra gutturosa

 

АӨ

УБо

 

 

 

7

Аргаль хонь

Ovis ammon

II

ХБ

УБо

+

+

 

 

CARNIVORA – МАХИДЭШТНИЙ БАГ

 

Canidae – Чонын овог

8

Саарал чоно

Canis lupus

II

АӨ

ХБ

 

 

 

9

Шар үнэг

Vulpes vulpes

 

АӨ

ХБ

 

 

 

10

Хярс үнэг

Vulpes corsac

 

АӨ

ХБ

 

 

 

 

Ursidae – Баавгайн овог

11

Хүрэн баавгай

Ursus arctos

I

АӨ

МД

+

+

 

 

Mustelidae – Суусрын овог

12

Нохой зээх

Gulo gulo

 

АӨ

АӨ

 

 

 

13

Халздай дорго

Meles leucurus

 

АӨ

АӨ

 

 

 

14

Голын халиу

Lutra lutra

I

ХБ

МД

+

 

+

15

Ойн булга

Martes zibellina

 

АӨ

ЭМ

+

+

 

16

Усны булга

Neovison vison

 

АӨ

ҮХ

 

 

 

17

Ойн солонго

Mustela sibirica

 

АӨ

АӨ

 

 

 

18

Өмхий хүрнэ

Mustela eversmanni

 

АӨ

АӨ

 

 

 

19

Хотны үен

Mustela nivalis

 

АӨ

АӨ

 

 

 

20

Цагаан үен

Mustela erminea

 

АӨ

АӨ

 

 

 

 

Felidae – Мийн овог

21

Шилүүс мий

Lynx lynx

 

ХБ

ХБ

 

 

 

22

Мануул мий

Otocolobus manul

II

ХБ

ХБ

 

 

 

 

LAGOMORPHA – ТУУЛАЙН БАГ

 

Leporidae – Туулайн овог

23

Чандага туулай

Lepus timidus

 

АӨ

АӨ

 

 

 

24

Бортуулай

Lepus tolai

 

АӨ

АӨ

 

 

 

 

RODENTIA – МЭРЭГЧДИЙН БАГ

 

Sciuridae – Хэрмийн овог

25

Монгол тарвага

Marmota sibirica

 

УБо

УБо

 

 

 

26

Бараан хэрэм

Sciurus vulgaris

 

АӨ

ХБ

 

 

 

27

Замба жирх

Tamias sibiricus

 

АӨ

АӨ

 

 

 

AVES – ШУВУУ

 

FALCONIFORMES – ШОНХОРЫН БАГ

 

Falconidae – Шонхорын овог

28

Идлэг шонхор

Falco cherrug

II

ЭМ

ЭМ

 

 

 

 

OTIDIFORMES – ТООДОГИЙН БАГ

 

Otididae – Тоодогийн овог

29

Хонин тоодог

Otis tarda

 

ЭМ

ЭМ

+

+

 

 

GALLIFORMES – ТАХИАНЫ БАГ

 

Phasianidae – Гургуулын овог

30

Нургийн сойр

Tetrao parvirostris

 

АӨ

АӨ

 

 

 

31

Хар хур

Lyrurus tetrix

 

АӨ

АӨ

 

 

 

32

Шивэр хөтүү

Tetrastes bonasia

 

АӨ

АӨ

 

 

 

33

Дагуур ятуу

Perdix dauurica

 

АӨ

АӨ

 

 

 

 

ANSERIFORMES – ГАЛУУНЫ БАГ

 

Anatidae – Нугасны овог

34

Хээрийн галуу

Anser indicus

 

АӨ

АӨ

 

 

 

35

Хошуу галуу

Anser cygnoides

 

ЭМ

ХБ

 

 

 

36

Хондон ангир

Tadorna ferruginea

 

АӨ

АӨ

 

 

 

37

Зэрлэг нугас

Anas platyrhynchos

 

АӨ

АӨ

 

 

 

PISCES – ЗАГАС

 

ACIPENSERIFORMES – ХИЛЭМИЙН БАГ

 

Acipenseridae– Хилэмийн овог

38

Шивэр хилэм

Acipenser baerii

 

ЭМ

УБ

+

 

 

 

SALMONIFORMES – ХУЛДЫН БАГ

 

Salmonidae– Хулдын овог

39

Ердийн тул (Тул)

Hucho taimen

 

УБ

УБо

+

+

 

40

Шөвгөр хоншоорт зэвэг

Brachymystax lenok

 

ҮХ

ЭМ

 

 

 

 

Coregonidae– Цагаан загасны овог

41

Байгалийн омуль

Coregonus migratorius

 

ҮХ

МД

 

 

 

 

Thymallidae– Хадрангийн овог

42

Шивэр хадран

Thymallus arcticus

 

ҮХ

ХБ

 

 

 

 

Esocidae – Цурхайн овог

43

Ердийн цурхай

Esox lucius

 

ҮХ

АӨ

 

 

 

 

GYPRINIFORMESМӨРӨГИЙН БАГ

 

Cyprinidae – Мөрөгийн овог

44

Шивэр сугас

Leuciscus baicalensis

 

АӨ

АӨ

 

 

 

45

Бух сугас

Leuciscus idus

 

ҮХ

ХБ

 

 

 

46

Улаан нүдэн

Rutilus rutilus

 

ҮХ

АӨ

 

 

 

 

GADIFORMES – САГАМХАЙН БАГ

 

Lotidae –Гутаарийн овог

47

Гутаарь

Lota lota

 

ҮХ

МД

 

 

 

 

PERCIFORMES – АЛГАНЫ БАГ

 

Percidae – Алганы овог

48

Голын алгана (Алгана)

Perca fluviatilis

 

ҮХ

МД

 

 

 

                   

Тайлбар.Биологийн олон янз байдлыг Дэлхийн Байгаль Хамгаалах Холбоо (IUCN)-ны Улаан дансны шалгуураар дараах 10 ангиллаар үнэлдэг. Үүнд:

У – Устсан (Extinct - EX);

БУ – Байгальд устсан (Extinct in the Wild - EW);

БНУ – Бүс нутгийн хэмжээнд устсан (Regionally Extinct - RE);

УБ – Устажбайгаа (Critically Endangered - CR);

УБо – Устажболзошгүй (Endangered - EN);

Э – Эмзэг(Vulnerable - VU);

ХБ – Ховордож болзошгүй (Near Threatened - NT);

АӨ – Анхааралд өртөхөөргүй(Least Concern - LC);

МД – Мэдээлэлдутмаг(Data Deficient - DD);

ҮБ – Үнэлэхболомжгүй (Not Applicable - NA);/ҮХ – Үнэлгээ хийгдээгүй (Not Evaluated - NE)/;

Ан амьтдын тархац байршил, нөхөн үржил, сүргийн бүтэц,нягтшил нөөцийн дүн

            Булган аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын үед ойн, уулын, талын туруутан амьтдын тархан байршдаг 1213.5 км2 газарт 48 сорилын талбай сонгон, эдэлбэр газрын бүх төрлийг дайрсан 2601км замналаар явсан нь тэдгээрийн үндсэн байршил нутгийн 33.5%-ийг хамарсан.

Молцог хандгай (Alces alces)

Тархац, байршил: Молцог хандгай нь Тэшиг, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумын нутаг Хантай, Бүтээл, Зэдийн нуруу, мөн Тэшиг сумын ойт болон голын бургас, торлог бүхий 9,489.5 км2 талбайд тархан байрших бололцоотой болохыг судалгаагаар тогтоов.Хутаг-Өндөр сумын Харганы гол, Бугат сумын Бартын эх, Сэлэнгэ сумын Хар эрэг, Хангал сумын Бүрэнгийн нурууны ар зэрэгСэлэнгэ мөрний сав дагуух нутгаар хааяа тохиолдох ба байнга байршдаггүйбайна.Тархац нутгийн 62.6 % нь дархан цаазат газарт хамаарна.

Нягтшил, нөөц: Судалгаанд 261.2 км2 нутаг хамрагдсанаас 42.8 км2 талбайд 2 хандгайн ул мөр ажигласан, нутгийн иргэдээс мэдээлэл авсан. Эндээс нягтшилыг тооцвол аймгийн хэмжээнд молцог хандгай 1,000 га-д 0.5 бодгаль нягтшилтай, 474±24 толгой нөөцтэй байх бололцоотой байна. Үүнийг сумаар нь авч үзвэл:Тэшиг суманд тархац, нөөцийн 66.0% буюу 312 толгой, Сэлэнгэ суманд тархац, нөөцийн 29.0% буюу 139 толгой, Хутаг-Өндөр сумандтархац, нөөцийн 5.0 % буюу 23 толгой молцог хандгай ноогдож байна.  

Сүргийн бүтэц.Иргэдийн өгсөн мэдээлэлд тулгуурлан 14 молцог хандгайн нас, хүйсийг ялган үзвэл5 толгой нь (35.7%) манж, 6 толгой нь (42.8%) сүндэс, 3 толгой нь (21.4%) ходол/залуу/ бодгаль байх магадлалтай байна.

Манж, сүндэсийн харьцаа тухайн популяцийн өсөн үржих чадавхийг тодорхойлдог гол үзүүлэлт бөгөөд энд манж, сүндэс 1:1.2 харьцаатай. Залуу бодгаль 21.4 %-ийг эзэлж байгаа нь популяцийн нөхөн үржил тогтвортой байгааг харуулна.

Халиун буга (Cervus elaphus)

Тархац, байршил: Халиун буга Булган аймгийн бүх сумдын нутагт тархацтай бөгөөд аймгийн нийт ойн сангийн 19,176.92км2 талбайдээр Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Баяннуур сумдын уулын хээрийн бугын тархац 382.55 км2 талбайг нэмээд нийт халиун бугын тархац нутгийг 19,559.47 км2гэж тогтоолоо.

Нягтшил, нөөц:Судалгаанд халиун буга байх боломжтой 1,200.1км2сорилын талбайд нийт 349 бодгаль бүртгэв. Аймгийн хэмжээнд халиун буга 1,000 га-д 2.597 бодгаль нягтшилтай, 5080±254 толгой нөөцтэй байх бололцоотой байна.

Сүргийн бүтэц.Нас, хүйсийг ялгасан 349 халиун бугын 144 толгой нь (41.0%) буга, 171 толгой нь (49.0%) согоо, 34 толгой нь (10.0%) илий байв (хавсралт 1).

Буга, согооны харьцаа тухайн популяцийн өсөн үржих чадавхийг тодорхойлдог гол үзүүлэлт бөгөөд буга, согоо 1:1.2 харьцаатай байв. Мөн согоо, тугалын харьцаа нөхөн үржлийг илэрхийлэх ба бие гүйцсэн согоо 91, илий 34 буюу нөхөн үржилт 37.4%-тай байна. Бүртгэсэн нийт бодгалийн 49.8%-ийг залуу /дайр 94, гунж согоо 80/ бодгалиуд эзэлж байгаа нь популяцийн нөхөн төлжилтсайн байгааг харуулна.

Хүснэгт11. Халиун бугын нөөцийн дүн, сумаар

Сумын нэр

Тархац нутаг, км²

Сорилын талбай, км²

Дээж талбай, км²

Тоологдсон бодгаль

Нягтшил, 1000 га дахь

Нөөц

Нийт

Үүнээс ТХГН-т

1

Баян-Агт

685.8

 132.3

33.2

23.1

2

0.9

59

2

Баяннуур

55.78

 

 

 

 

6.3

35

3

Бугат

1820.33

456.76

109.5

46.8

5

1.1

194

4

Булган

6.34

 

 

 

 

 

 

5

Бүрэгхангай

245.89

 

218.6

40.2

28

7.0

171

6

Гурванбулаг

205.05

36.16

47.5

47.5

 

6.3

129

7

Дашинчилэн

186.25

 

152.1

82.4

165

20.0

373

8

Могод

291.7

 

113.1

74.1

74

10.0

291

9

Орхон

748.78

 

81.5

22.8

6

2.6

197

10

Рашаант

46.76

29.83

40.4

40.4

 

6.3

29

11

Сайхан

143.41

 

57.1

26.5

12

4.5

65

12

Сэлэнгэ

3952.47

2364.39

48.1

19.1

1

0.5

207

13

Тэшиг

6607.04

3073.76

91.3

67.8

14

2.1

1364

14

Хангал

1058.89

 

25.2

25.2

 

6.3

667

15

Хишиг-Өндөр

325.27

 

96.2

48.1

37

7.7

250

16

Хутаг-Өндөр

3179.71

1657.29

86.3

15.2

5

3.3

1046

 

Дүн

19,559.47

7,750.49

1200.1

579.2

349

 

5,080

Бор гөрөөс (Capreolus pygargus)

Тархац, байршил: Бор гөрөөс Булган аймгийн 11 сумын нутагт тархацтай бөгөөд аймгийн нийт ойн сангийн талбайгаас Баяннуур, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант сумдын ойн сангийн талбайг хасаж, тархцыг 19,065.63км2 гэж тогтоолоо. Нийт тархац нутгийн 33 % нь улсын ТХГН-т багтжээ.

Нягтшил, нөөц: Судалгаанд бор гөрөөс байх боломжтой 960.1км2сорилын талбай хамрагдсанаас 306.6 км2 дээж талбайднийт 63 бодгаль бүртгэв. Аймгийн хэмжээнд бор гөрөөс1,000 га-д 2.291 бодгаль нягтшилтай, 4368±218 толгой нөөцтэй байх бололцоотой байна.

Сүргийн бүтэц.Судалгаанд нийт 63 бодгаль бүртгэснээс 30 бодгалийн нас, хүйсийг тодорхойлж чадаагүй. Учир нь дуугаар, алсаас харсан бодгалиуд юм. Харин нас, хүйсээр ялгасан 30 бор гөрөөсний 12 толгой нь гур (40.0%), 10 толгой нь зүр (33.3%), 8 толгой нь залуу бодгаль (26.6%) байв (хавсралт 2).

Зүр, гурын харьцаа тухайн популяцийн бүтэц хэвийн байгаа эсэхийг тодорхойлоход гол үзүүлэлт болдог. Энд залуу бодгалиудыг оруулаад зүр 13, гур 17 толгой,харьцаа 1:1.3 байгаа нь бор гөрөөсний популяцийн нөхөн үржилд хүний болон биологийн нөлөө бага гэж үнэлж болохоор байна. Бүртгэсэн нийт бодгалийн 8 толгой буюу 26.6 %-ийг залуу бодгаль эзэлж байгаа нь популяцийн нөхөн төлжилт тогтвортой байгааг илтгэнэ.

Сумын нэр

Тархац нутаг, км²

Сорилын талбай, км²

 Дээж талбай, км²

Тоологдсон бодгаль

Нягтшил, 1000 га дахь

Нөөц

Нийт

Үүнээс ТХГН-т

1

Баян-Агт

685.8

 132.3

33.2

33.2

13

3.9

269

2

Баяннуур

 

 

 

 

 

 

 

3

Бугат

1820.33

456.76

109.5

85.7

11

1.3

234

4

Булган

6.34

 

 

 

 

 

 

5

Бүрэгхангай

245.89

 

218.6

6

1

1.7

41

6

Гурванбулаг

 

36.16

 

 

 

 

 

7

Дашинчилэн

 

 

 

 

 

 

 

8

Могод

291.7

 

113.1

12.6

2

1.6

46

9

Орхон

748.78

 

81.5

18

8

4.4

333

10

Рашаант

 

29.83

 

 

 

 

 

11

Сайхан

143.41

 

57.1

3.3

1

3.0

43

12

Сэлэнгэ

3952.47

2364.39

48.1

19.1

2

1.0

414

13

Тэшиг

6607.04

3073.76

91.3

72.1

9

1.2

825

14

Хангал

1058.89

 

25.2

25.2

 

2.0

212

15

Хишиг-Өндөр

325.27

 

96.2

6.3

1

1.6

52

16

Хутаг-Өндөр

3179.71

1657.29

86.3

25.1

15

6.0

1900

 

Дүн

19,065.63

7,750.49

960.1

306.6

63

 2.291

4,368

4.2.4. Зэрлэг гахай (Sus scrofa)

Тархац, байршил: Зэрлэг гахайБулган аймгийн Баяннуур, Булган, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаантсумдаас бусад 11 сумын нутагт тархан байршина. Нутгийн хойд болон төв хэсгийн үргэлжилсэн тархац нутгаас гадна Хөвсгөлийн нуруу, Айтын нуруу, Өрмийн нуруу, Өрхтий уул, Дулаан хар уул, Хулжийн нуруу, Бөгтөрийн нуруу, Могод уул, Өндөр Жаргалант уул, Баян-Өндөр уул, Бүрэгийн нуруу, Оголын нуруу зэрэг уул нуруудаар байрших ба нийттархцын талбайг17,567.90км2 гэж тогтоолоо.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд 775.0 км2сорилын талбайн 240.1 км2дээж талбайд 2 бодгаль харж, 20 тохиолдолд амьдралын ул мөр буюу мөр, баас, ухашаар нийт 22 тохиолдол бүртгэв. Аймгийн хэмжээнд зэрлэг гахай 1,000 га-д 1.158 бодгаль нягтшилтай, 2035±101 толгой нөөцтэй.

Сүргийн бүтэц.Хээрийн судалгаанд Тэшиг сумын Хамар даваа, Могод сумын Дулаан харын ууланд ажигласан2 бодгаль нь бодон байсан ба гахайн ухашыг ажиглахад бодон, тоорой, ганцаар болон сүргээрээ байсан зэрэг нь зарим тохиолдолд тодорхой ажиглагдаж байсан. Тухайлбал Өрхтий ууланд өглөө эрт шинэхэн гахайн хэвтэр, нойтон баас таарч байсан бол Бөгтөрийн нуруу, Хулжийн нуруу, Бүрэгийн нуруунд өнжмөл ухаш, баас тохиолдож байсан. Ерөнхийдөө хойд нутгаас хөөгдсөн гахай Булганы нуруу, Айт, Өрмийн нуруу, Өрхтий уул, Дулаан хар ууланд ирдэг гэж нутгийн иргэд мэдээлж байв.

Сумын нэр

Тархац нутаг, км²

Сорилын талбай, км²

 Дээж талбай, км²

Тоологдсон бодгаль

Нягтшил, 1000 га дахь

Нөөц

Нийт

Үүнээс ТХГН-т

1

Баян-Агт

279.53

 132.3

33.2

 

 

0.7

20

2

Баяннуур

 

 

 

 

 

 

 

3

Бугат

1765.94

456.76

109.5

61.2

3

0.5

87

4

Булган

6.34

 

 

 

 

 

 

5

Бүрэгхангай

95.12

 

99.7

14.1

1

0.7

7

6

Гурванбулаг

 

36.16

 

 

 

 

 

7

Дашинчилэн

 

 

 

 

 

 

 

8

Могод

117.45

 

77.5

19.3

3

1.6

18

9

Орхон

287.21

 

81.5

20.1

2

1.0

29

10

Рашаант

 

29.83

 

 

 

 

 

11

Сайхан

39.5

 

26.5

6.6

1

1.5

6

12

Сэлэнгэ

3962.44

2364.39

48.1

38.1

2

0.5

208

13

Тэшиг

6600.29

3073.76

91.3

49

8

1.6

1078

14

Хангал

995.97

 

25.2

 

 

0.9

90

15

Хишиг-Өндөр

281.38

 

96.2

25.2

1

0.4

11

16

Хутаг-Өндөр

3136.73

1657.29

86.3

6.5

1

1.5

483

 

Дүн

17,567.9

7,750.49

775

240.1

22

 

2,035

4.2.5. Баданга хүдэр(Moschus moschiferus)

Тархац, байршил: Баданга хүдэр ньБулган аймгийн хойд болон төв хэсгийн Тэшиг, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Хангал, Бугат, Орхон сумдын шилмүүст ой, унанги мод, хад асга, хаг хөвд бүхий харьцангуй өндөрлөг уулсын орой хяр, уулын арын таг царам бүхий газарт идээшин амьдарна.Үүнээс гадна Хөвсгөлийн нуруу, Айтын нуруу, Өрөмийн нуруу, Өрхтий уул, Дулаан хар уул, Өндөр Жаргалант уул, Баян-Өндөр уул, Бүрэгийн нуруу, Оголын нуруу зэрэг уул нуруудаар байх магадлалтай ба нийттархцын талбайг2674.29км2 гэж тогтоолоо.Нийт тархац нутгийн 57.3 % нь Улсын ТХГН-т хамрагджээ.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд Тэшиг сумын Салмын дунд нарийн эх/6,4/, Хутаг-Өндөр сумын Уньт багийн Хушны хоолойн/6.8/ нийт 13.2км2 дээж талбайд баданга хүдрийн хоргол, идшилсэн ул мөр хэд хэдэн тохиолдол бүртгэж, хамгийн бага утга буюу 2 бодгаль гэж тооцов. Аймгийн хэмжээнд баданга хүдэр1,000 га-д 1.5 бодгаль нягтшилтай, 401±20 толгой нөөцтэй байх бололцоотой.Энэхүү нягтшилаар тооцон сум бүрээр авч үзвэл: Тэшиг суманд тархац, нөөцийн 44.0 % буюу 176 толгой, Сэлэнгэ суманд тархац, нөөцийн 31.0 % буюу 124 толгой, Хутаг-Өндөр суманд тархац, нөөцийн 14.0 % буюу 56 толгой, Бугат суманд тархац, нөөцийн 5.0 % буюу 20 толгой, Хангал суманд тархац, нөөцийн 3.8 % буюу 15 толгой,Орхон суманд тархац, нөөцийн 1.5 % буюу 6 толгой баданга хүдэрбайх боломжтой.

Сүргийн бүтэц.Салмын дунд нарийнд тохиолдсон хоргол нь нэг дор ихээр овоолсон байсан ньгирээ/эр/ байх магадлалтай. Учир нь гирээ өөрийн идээшил газрыг хаяглан тэмдэглэдэг зан төрхтэй. Уньт багийн Хушны хоолойд цөөн тоотой хүдэр байх ба нутгийн иргэдийн “Цамба даваа” нөхөрлөл энэ орчмын нутгийг хариуцан хамгаалж өсгөн үржүүлэх зорилготой ажилладаг ажээ.

6. Цагаан зээр(Procapra gutturosa)

Тархац, байршил: Цагаан зээр Булган аймгийн Баяннуур, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод, Сайхан, Орхон сумдын нутагт өвлийн улиралд урдаасаа нүүдэллэн ирж өвөлждөг. Зарим жил Хутаг-Өндөр сумын Сэлэнгэ мөрөн хүртэл орж ирдэг гэж мэдээлэв. Одоогоор Сайхан сумын Орхон гол, Нарийн Хүрэмт голын хоорондох хөндийд тогтвортой нутагшаад 3 жил болсон байна. Мөн Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант сумдын нутагт цөөн тоогоор байршжээ.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд Сайхан сумын нутагт 112, Гурванбулаг сумын Түлүүгийн нуруунд 8, Дашинчилэн сумын Өндөр толгойд 8, Бүдүүн уулын өвөрт 8, Халиун Азарга ууланд 4, Бага Хоргод 4 толгой, нийт 144 бодгаль үзэв. Нийт нөөцийн хувьд орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдын мэдээлэлд тулгуурлан үзвэл Сайхан суманд нутагшсан зээр 300 гаруй толгой, Хишиг-Өндөр суманд 11,12-р сард 1000-аад толгой байсан гэв.

Сүргийн бүтэц.Нас, хүйсээр ялгасан 144 цагаан зээрийн 124 толгой нь ооно, 20 толгой нь шаргачин, нийт оонын дотор 52 толгой нь залуу бодгаль байв. Эндээс харахад буцаж нүүлгүй үлдсэн нь зээр нь ооно голдуу байгаа бол шаргачин төллөх газар нутгаа сонгон эргэж нүүдэг гэсэн дүгнэлт гарч болохоор байна.

Аргаль хонины(Ovis ammon)

Тархац, байршил: Аргаль хоньБулган аймгийннутгийн өмнөд хэсэгтГурванбулаг, Дашинчилэн, Рашаант сумын нутаг Бага хаан уул, Их, Бага Түлүүгийн нуруу, Могойн нуруу, Бэрхийн нуруу, Баянхар, Найдаг уул, Лах уул, Их, Бага Өрхтий, Бүдүүн уул, Халиун Азаргын уул, Бага Хорго уул, Өлзийт, Их, Бага Аргалийн уулсаар байрших ба тархцын талбайг407.81км2 гэж тогтоов. Нутгийн зарим иргэдийн мэдээлээр 1990-ээд оны эхнээс Дашинчилэн сумын нутагт аргаль хонь нутагшиж эхэлсэн, Гурванбулаг сумын иргэд сүүлийн 2 жилд харагдах болсон гэж байлаа.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд дээрх бүх газруудаар нутгийн иргэдийн хамт явсан ч аргаль хонь олж хараагүй. Харин иргэдийн мэдээлж буйгаар Дашинчилэн сумын Бүдүүн ууланд 4-5 сүргийн 60 орчим толгой аргаль өвөлждөг, гэхдээ угалз дийлэнх байдаг гэлээ. Мөн Баян хар, Найдаг уулыг даган гол руу усанд буудаг, цөөн тоогоор харагддаг, Их Өрхтийд тогтвортой байршдаг, өнгөрөгч өвөл Хөгнө-Тарнын БЦГ-ын Бага хааны Хулгайчийн шанданд 30 толгой аргаль өвөлжсөн, Гурванбулаг сумын Түлүүгийн нуруунд 10-аад толгой аргаль мөн өвөлжсөн, Рашаанд сумын Их Аргаль ууланд дамжин өнгөрөх байдлаар түр байршдаг, тогтвортой байдаггүй гэхчилэн мэдээлэв өгөв. Эдгээр аман судалгаанд үндэслэн тооцвол энэ орчимд 100 орчим толгой байх магадлалтай байна.

Цаашид энэ зүйлийн тархац байршил, нягтшил нөөцийн мониторингийн судалгааг хийх шаардлагатай ба аргаль хонины байршил нутаг тогтворгүй, тоо толгойн мэдээлэл хомс байгаа тул энэ удаагийн агнуур зохион байгуулалтын судалгаагаар агнуурын бүс нутаг тогтоох шаардлагагүй гэж дүгнэлээ.

Дашрамд дурьдахад Дашинчилэн сумын Дамбийн гозгорт 6-10 орчим толгой янгир ямаа байсан, сүүлийн жил харагдаагүй, мөн Гурванбулаг сумын Очирт ором ууланд ноднин өвөл 5 янгир ямаа өвөлжсөн гэж орон нутгийн иргэд, Хөгнө-Тарны БЦГ-ын ажилтан мэдээлэл

Хүрэн баавгай(Ursus arctos)

Тархац, байршил: Хүрэн баавгайБулган аймгийн Тэшиг, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Бугат, Хангал сумдын нутагт тархжээ. Байгаль хамгаалагчид, нутгийн иргэдийн мэдээллээр баавгай өсөх хандлагтай байгаа, учир нь хүмүүст харагдах нь олширсон гэв. Тухайлбал: Хутаг-Өндөр сумын Хантай, Уньт багийн байгаль хамгаалагч нар Нарстын даваа орчимд энэ хавар түймрийн үеэр нэг баавгай харсан, Алтаат-Харгана голын бэлчирт бамбарууштай баавгай харсан гэсэн бол, Сэлэнгэ сумын байгаль хамгаалагч Зүүн бухын нуруу болон ер нь урд нуруугаар баавгай элбэгшсэн гэж хэлж болно гэв. Бид хээрийн судалгаагаар Тэшиг сумын Хүүшийн аманд баавгайн нойтон баас, ул мөр харсан бол Хамар давааны арын цагаан энгэрт эх, хүү 2 баавгай нүдээр харж баримтжуулсан. Ажигласан 2 баавгай нь хамт явсан бөгөөд нэг нь бие гүйцсэн эвш бол нөгөө нь бамбаруушнаас том,2 настай шүдлэн баавгай байсан.Энэ бүх мэдээлэл болон өөрсдийн судалгааны дүнд үндэслэн хүрэн баавгайн нийт тархцын талбайг 11,812.56км2 гэж тогтоолоо.Тархац нутгийн 53 % нь улсын ТХГН-т оржээ.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд баавгай байх боломжтой 91.3 км2 дээж талбайд 3 бодгаль бүртгэж, аймгийн хэмжээнд хүрэн баавгай 1,000 га-д 0.3 бодгаль нягтшилтай, 354±17 толгой нөөцтэй байх боломжтой байна.

4.2.9. Саарал чоно(Canis lupus)

Тархац, байршил: Саарал чоно нь байгалийн янз бүрийн бүс бүслүүрт зохицон өөрсдийн эзэмшил нутгийг бий болгон сүрэглэн амьдардаг онцлогтой махчин. Тиймээс Булган аймгийн бүх сумын нутагт янз бүрийн орон зайд тархан байршина. Энэ удаагийн хээрийн судалгаанд Тэшиг сумын Тариахтайн давааны ар, Хутаг-Өндөр сумын Уньт багийн Хамар даваа, Баян-Агт сумын Согтуугийн голд 3 бодгаль нүдээр харсан бол амьтан идсэн, мөр, баас зэрэг амьдралын ул мөрөөр нь 9 чоныг бүртгэлээ. Өнгөрсөн 2018 оны намар 9 сард Хутаг-Өндөр сумын Хавчуугийн давааны ард 1 чоно, мөн намар 11 сард Бүрэгхангай сумын Баянхаан овооны ард 4 чоно харж тус тус баримтжуулсан. Саарал чонын тархцын талбайг тус аймгийн газрын нэгдмэл сангийн талбайгаас зарим ангиллын талбайг хасаж тооцон48006.89 км2 гэж тогтоолоо.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаандчоно болон ул мөр ажиглан бүртгэсэн382.3км2сорилын талбайд 8 бодгаль харж, 9 тохиолдолд амьдралын ул мөр буюу мөр, баас, амьтны сэг зэмээр тодорхойлж нийт 17 тохиолдол бүртгэв. Аймгийн хэмжээнд саарал чоно 1,000 га-д 0.44 бодгаль нягтшилтай, 2112±105 толгой нөөцтэй байх бололцоотой.

Сүргийн бүтэц.Нас, хүйсээр ялгасан 8саарал чонын5 толгой нь (62.5%) азарган чоно, 3 толгой нь (37.5%) гичий чоно,харьцаа 1:0.6байв.

Шилүүс мий(Lynx lynx)

Тархац, байршил: Шилүүс мий нь биеийн хэмжээгээр ирвэсийн дараа орно. Гол төлөв бүрэнхий шөнийн идэвхтэй, ганц нэгээр амьдарна. Шилүүс умард Монголд тайга, холимог ой, ойт хээр, хээрийн хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь, цөлийн хадат уулсаар тохиолдоно. Тэдний үүр модны үндэс орчмын хөндий, унанги модны доор, хад чулууны ангал, завсар байрлана. Ихээхэн нуугдмал амьдралтай тул ойт нутагт түүний ул мөрийг илрүүлэхэд хүндрэлтэй. Булган аймгийн тал хээрийн бүсээс бусад бүх газар тархацтай. Хутаг-Өндөр сумын Хантай багийн Дамиран уул, Уньт багийн Нарийн гозгор ууланд шилүүстэй тухай мэдээлж байв.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд шилүүс болон түүний ул мөрийг хараагүй. Энэ зүйлийн мэдээлэл хомс тул нөөцийн үнэлгээ хийгдээгүй.

4.2.11. Нохой зээх(Gulo gulo)

Тархац, байршил: Нохой зээх нь суусрын овгийн “өвөрмөц” төлөөлөгч, хүчирхэг араатан. Үндсэн амьдрах орчин нь ой тайга.Биеийн ерөнхий галбир хэмжээ, мөр зэрэг нь жижиг баавгайтай төстэй. Ганцаарар их хэмжээний газар тэнүүчлэн амьдарна. Үр төлөө асарч буй эмэгчин нохой зээхний эзэмшил нутгийн хэмжээ хамгийн бага боловч 40-100 км2 хүрдэг байна. Бие гүйцсэн нохой зээхийн эзэмшил нутаг 1500 км2 түүнээс ч их ажээ. Булган аймгийн нутагт тайга, холимог ой, ойт хээр, хад бартаа ихтэй өндөр уулархаг газруудад тархан байршина.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд Сайхан, Орхон сумын нутгийн зааг Өрхтий уулын оройд бугын илий барьж буй нохой зээхтэй таарч бүртгэн баримтжуулсан. Мөн Уньт багийн нутгаар мэр сэр хагддаг гэж мэдээлэв.Энэ зүйлийн мэдээлэл хомс тул нөөцийн үнэлгээ хийгдээгүй.

Шар үнэг(Vulpes vulpes)

Тархац, байршил: Шар үнэг нь Булган аймгийн гүн ой тайга, холимог ойн бүсээс бусад газарттархан байрших байх ба нийт тархцын талбайг газрын сангийн ангиллаар тооцон 28,956.87км2 гэж тогтоов.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд Баян-Агт сумын Согтуугийн голд 2 үнэг, Гурванбулаг сумын Түлүүгийн нуруунд 1 үнэг тус тус харсан ба 52.5 км2 дээж талбайд 3 бодгаль харж, аймгийн хэмжээнд шар үнэг  1,000 га-д 0.6 бодгаль нягтшилтай, 1737±86 толгой нөөцтэй байх боломжтой.

 Хярс үнэг(Vulpes corsac)

Тархац, байршил: Хярс үнэг ньБулган аймгийн хээр болон цөлөрхөг хээрийн бүсээр тархан амьдарна. Өнгөрсөн намрын судалгаагаар Сайхан сумын Бөөрийн хөндий, Уньт багийн Уран тогоон хөндий, Баян-Агт сумын Өгөөмөр, Могод сумын Дэрст, Хуурайн хөндийд, өнөө жил Рашаант сумын Бадын хөндийд хярс үнэг бүртгэсэн ба нийт тархцын талбайг газрын сангийн ангиллаар тооцон 25,116.12км2 гэж тогтоолоо. Энэ зүйлийн хувьд жижиг мэрэгчид, ялангуяа үлийн цагаан оготны тархцыг даган илүү байршдаг.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаагаарБөөрийн хөндийд 6.5 км замналд 4 бодгаль, Уран тогоон хөндийд 3.5 км замналд 2 бодгаль, Өгөөмөрт 3.7 км замналд 1, Хуурайн хөндийд 6 км замналд 1, Дэрстийн хөндийд 7 км замналд 1 бодгаль тус тус бүртгэсэн /зурвасын өргөн 2 км/, Их, Бага Өрхтий, Бадын голд 41.3 км2 сорилын талбайд 1 бодгаль, эдгээрийн дунджаартооцвол /2.8, 3.0, 1.3, 0.8, 0.7,0.2/аймгийн хэмжээнд хярс үнэг 1,000 га-д 1.4 бодгаль нягтшилтай, 3516±175 толгой нөөцтэй байна.

Мануул мий(Otocolobus manul)

Тархац, байршил: Мануул ойт хээр, бүх хэв шинжийн хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь, цөлийн хадат уулсаар тохиолдоно. Гол төлөв бүрэнхий шөнийн идэвхтэй, ганц нэгээр тохиолддог, нуугдмал амьдралтай. Булган аймгийн гүн ой тайга, холимог ойн бүсээс бусад ой модгүй өндөр уулархаг нутаг хад чулуут уулын хээрттархан байрших бололцоотой.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд мануул болон түүний ул мөр хараагүй, аман мэдээ судалгаа олдоогүй. Энэ зүйлийн мэдээлэл хомс тул нөөцийн үнэлгээ хийгдээгүй.

Халздай дорго(Meles leucurus)

Тархац, байршил: Халздай доргоБулган аймгийн нутагт гүн ой тайга, холимог ойн бүсээс бусад газартойн зах хаяа, жалга судаг, ойт хээр, хээр, нам дор газар, голын хөндий, чийглэг болон дэрст, элсэрхэг зэрэг янз бүрийн орчинд амьдарна. Доргоны тархцын талбайг газрын сангийн ангиллаар тооцон 28,956.87км2 гэж тогтоов.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд 79.95 км2 дээж талбайд 5 бодгалийн ул мөр, баас тэмдэглэсэнба аймгийн хэмжээнд халздай дорго 1,000 га-д 0.63 бодгаль нягтшилтай, 1824±91 толгой байх бололцоотой.

Голын халиу(Lutra lutra)

Тархац, байршил: Голын халиуБулган аймгийн төв ба хойд хэсгийн томоохон голууд даган байрших боломжтой. Загас элбэгтэй, өвөлдөө ёроол хүртлээ хөлдөдгүй гүн цүнхээлтэй, өвөл харзалдаг, гол, цэнгэг устай нуурт амьдарна. Голчлон загасаар хооллох ба шинэ газар орон олохын тулд хуурай газраар нэг голоос нөгөө гол руу шилждэг хагас усны амьдралтай. Гэхдээ энэ зүйлийн талаарх мэдээлэл маш хомс.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд энэ зүйл болон түүний ул мөр хараагүй, аман мэдээ судалгаа олдоогүй, мэдээлэл хомс тул нөөцийн үнэлгээ хийгдээгүй.

Ойн булга(Martes zibellina)

Тархац, байршил: Ойн булга нь жинхэнэ тайгын төлөөлөгч. Унанги мод ихтэй, хуш, шинэс зэрэг шилмүүст модтой гүн тайга, балар ойд хамгийн элбэг.Хэдийгээр ихэнх ном бүтээлд Хэнтий, Хөвсгөл, Монгол Алтайд тархацтай гэсэн байдаг ч Булган аймгийн хойд хэсгийн ой бүхий нутгаар тархан байрших бололцоотой.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд энэ зүйл болон түүний ул мөрийг хараагүй, аман мэдээ судалгаа олдоогүй, мэдээлэл хомс тул нөөцийн үнэлгээ хийгдээгүй.

Усны булга(Neovison vison)

Тархац, байршил: Усны булгыг Монголд нутагшсан харь зүйл амьтан гэж үздэг ба манай орны хойд хэсгийн гол гол ус бүхий нутгаар тархжээ. Хагас усны амьдралтай, шөнийн болон бүрэнхийн идэвхтэй, гол, намагтай газруудад байршин амьдрах ч ихэвчлэн цэнгэг устай гол дагаж амьдарна. Эрэгчин нь эмэгчнээсээ илүү том газар нутагт гөрөөлөх ба харьцангуй том ан гөрөөлдөг байна. Булган аймгийн томоохон гол мөрд, тэлгээрийн цутгал бүх голуудаар тархау байрших боломжтой.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд энэ зүйлийн талаарх ул мөр олдоогүй ба мэдээлэл хомс тулнөөцийн үнэлгээ хийгдээгүй.

Ойн солонго(Mustela sibirica)

Тархац, байршил: Ойн солонго нь уулын тайга, ойн төлөөлөгч. Голын хөндий, татмын ой, нуур усан сангийн ойролцоох шугуй, төгөл ой бараадан байршина. Ойн солонгын амьдрах орчны сонголтонд идэш тэжээл болох жижиг хөхтний байршил, тоо толгой ихээхэн үүрэгтэй. Булган аймгийн ой сан бүхий бүх газруудаар түгээмэл тархацтай амьтан.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд ойн солонго болон түүний ул мөрийг хараагүй, аман мэдээ судалгаа байхгүй, мэдээлэл хомс тул нөөцийн үнэлгээ хийгдээгүй.

Өмхий хүрнэ(Mustela eversmanni)

Тархац, байршил: Өмхий хүрнэ ойт хээр, хээр, уулын хээрээр газар сайгүй тархсан амьтан.Дагжуур хөрстэй уул, толгодын энгэр, бэлээр голдуу нутаглана. Идэш тэжээл болох амьтдын тархалт, тоо толгойн байдал өмхий хүрний байршлыг тодорхойлох нэг чухал хүчин зүйл нь болдог.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд өмхий хүрнэ таарайгүй, энэ зүйлийн талаарх мэдээлэл хомс тул нөөцийн үнэлгээ хийгдээгүй.

Хотны үен(Mustela nivalis)

Тархац, байршил: Хотны үен суусрын овгийн хамгийн жижиг биетэй төлөөлөгч. Ихэвчлэн ганц нэгээрээ, хадны хонгил завсар, овоолсон чулуун дотор, нүхэнд үүр засаж орогноно. Эзэмшил нутгийн хэмжээ идэш тэжээлийн хүрэлцээнээс хамаарч хэлбэлзэх ба ойт хээр, хээр, уулын хээрийн ил задгай газраар, хаа сайгүй амьдарна. Уулархаг нутагт асга хаданд элбэг. Булган аймгийн хувьд өтгөн балар ойгоос бусад бүх газар байх боломжтой ажээ.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд энэ зүйл болон түүний ул мөрийг бүртгээгүй, аман мэдээ судалгаа олдоогүй, мэдээлэл хомс тул нөөцийн үнэлгээ хийгдээгүй.

Цагаан үен(Mustela erminea)

Тархац, байршил: Цагаан үен нь урт нарийхан биетэй, мөч богино. Шөнийн болон бүхэнхийн идэвхтэй, модны хонгил, нүхэнд,  хадны завсар, овоолсон чулуун дотор үүр засаж орогноно. Бие гүйцсэн эр нь 15-20 га ангуучлана, идэш тэжээлээс хамаараад үүнээс их байдаг, хойд хөл дээрээ зогсож алсын бараа харах нь задгай газарт зохицсоны баталгаа ажээ. Ойт хээр, хээр, уулын хээрийн ил задгай газар, хад асга, голын хөндийн бутлаг, модлог ургамалтай шугуй, өндөр уулын тагийн бүсээр ч амьдарна. Булган аймгийн дээр дурьдсан газруудаар өргөн тархсан.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд энэ зүйл болон түүний ул мөрийг бүртгээгүй, аман мэдээ судалгаа олдоогүй, мэдээлэл хомс тул нөөцийн үнэлгээ хийгдээгүй.

Чандага туулай(Lepus timidus)

Тархац, байршил: Чандага Булган аймгийн явган хусбусад сөөг, өвслөг ургамал элбэг, сийрэг шинэсэн ой болон бусад шилмүүст ой, улиангар, хус, бургастай голын шугуй, сөөгөн төгөл, торлог, ширэнгэтэй холимог ойтой газар байршин амьдрах ба тархац нутгийгойн сангийн мэдээлэлд тулгуурлан 13,821.08км2гэж тогтоов.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд Могод сумын Номгоны нуруунд 20.1 км2сорилын талбайд 5 чандага үзэж тэмдэглэв. Аймгийн хэмжээнд чандага 1,000 га-д 2.5 бодгаль нягтшилтай, 3455±172 толгой нөөцтэй байхаар байна.

Бор туулай(Lepus tolai)

Тархац, байршил: Бор туулай ньБулган аймгийн ойт болон уулын хээр, өндөр уулс, цөлөрхөг хээр, голын хөндий, нуур тойрмын дэрст хөвөө, элсэн довцог, сайр, жалга, голын шугуй зэрэг газрыг сөөг, бут, хад чулуутай, далдац сайтай газраар байршин амьдрах ба нийт тархцын талбайг газрын сангийн ангиллаар тооцон 25,116.12км2 гэж тогтоолоо.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд Нарстын давааны ам, Түлүүгийн нуруу, Ягааны хөндийн 48.2 км2 дээж талбайд 4 бодгаль харж бүртгэв. Аймгийн хэмжээнд бор туулай 1,000 га-д 0.8 бодгаль нягтшилтай, 2009±100 толгой нөөцтэй.

Бараан хэрэм (Sciurus Vulgaris)

Тархац, байршил: Бараан хэрэмБулган аймгийн хуш, хуш-шинэсэн ой, шинэсэн ой, холимог ой бүхий нутагт байрших ба нийт тархцын талбайг байгалийн ойн шинэс, хуш, нарс, гацуурын талбайгаар 10,294.08км2 гэж тогтоолоо. Энэ удаагийн хээрийн судалгааны үед бараан хэрэм нэн ховор тохиолдсон ба Бүрэгхангай сумын Бүрэгийн нурууны Арсгарын доод оньд 1 хэрэм харснаас өөр хэрэм тааралдаагүй.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд 2.1 км2 дээж талбайд 1 бодгаль харж бүртгэв. Эндээс үзэхэд аймгийн хэмжээнд бараан хэрэм 1,000 га-д 4.7 бодгаль нягтшилтай, 4838±241 толгой нөөцтэй байхаар байна.

Замба жирх(Tamias sibiricus)

Тархац, байршил: Жирхбүх хэв шинжийн ой, голын хөндийн шугуйд идээшин амьдарна. Зарим үед ойн доторхи эсвэл ойн үахын асга, нурганд тохиолдоно. Нүх нь модны үндэс орчим доош ухан байх ба эсвэл унаанги, дархины доогуур байрлана. Булган аймгийн ойт бүх нутаг, ойн зах, голын шугуй зэрэг үлэмж талбайд тархсан.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд жирх бүртгээгүй, энэ зүйлийн судалгаа, мэдээлэл хомс тул нөөцийн үнэлгээ хийгдээгүй.

Монгол тарвага (Marmota sibirica)

Булган аймгийн монгол тарваганы нөөцийн дүнг сум тус бүрийн, тархац нутгийн нэр, талбай бүрээр нь ялган Excel программд оруулан бодож гаргасан.Ингэхдээ мөн нягтшилын зэргээр нь 3 бүлэгт хувааж, тус бүрийн тархцын талбай, нягтшил, нөөцийг тооцсон.

Энэ удаагийн бидний судалгааны дүнгээр Булган аймгийн хэмжээнд монгол тарвага 3249.9 км2 тархац нутагт, 1 км2 талбайд дунджаар 10.41 бодгаль нягтшилтайгаар 33852 толгой нөөцтэй гэжтогтоов. Нягтшилын зэргээр тооцвол:

Сумын нэр

Тарвага тархсан талбай (км²)

Сорилын талбай (км²)

Тооцоолсон нийт бүл

Ажигласан бодгалийн тоо

Нэг бүлийн  дундаж

Нөөцийн үнэлгээ

Нягтшил /1 км²/

Сайхан

1507.03

119.6

11345

114

1.159382988

13153.2

8.7

Баян-Агт

709.02

84.18

6208.6

99

1.475952711

9163.6

12.9

Могод

419.07

50.4

3379.4

61

1.21636977

4110.6

9.8

Орхон

304.58

27.3

2383.5

8

1.311516677

3126

10.3

Хутаг-Өндөр

124.17

23.95

1544.4

71

1.373996374

2122

17.1

Хишиг-Өндөр

115.44

7

953.1

1

1.010492078

963.1

8.3

Бүрэгхангай

33.73

2

213.5

2

1.210772834

258.5

7.7

Гурванбулаг

21.88

 

 

 

 

350

 

Бугат

7.44

 

 

 

 

320

 

Тэшиг

6.83

 

 

 

 

195

 

Хангал

0.5

 

 

 

 

80

 

Дашинчилэн

0.21

 

 

 

 

10

 

НИЙТ

3249.9

314.43

26027.5

356

 1.30062434

33852

10.4163

            Нөөцийн дүнгээс харахад аймгийн хамгийн их монгол тарваганы нөөцтэй нь Сайхан,  Баян-Агт сумд бол Могод, Орхон, Хутаг-Өндөр сумд 2 - 4 мянга, бусад сумдын хувьд нөөц бага 1000 доош гэсэн тооцоо гарсан байна. Монгол тарваганы нөөц багатай цэгэн байршилд, цөөн бүл бодгалиар байршдаг нэр бүхий сумдын судалгааг орон нутгийн байгаль орчны ажилтнууд нутгийн иргэдийн мэдээлэлд үндэслэн нөөцийн дүнг шууд оруулсан гэдгийг дурьдах нь зүйтэй. Хангал, Бугат сумдад монгол тарвагыг 10-50 хүртэл тоогоор нутагшуулсан тухай байгаль хамгаалагчид мэдээллээ.

Нягтшилын зэрэг

Тарвага тархсан талбай (км²)

Сорилын талбай (км²)

Тооцоолсон нийт бүл

Ажигласан бодгалийн тоо

Нэг бүлийн  дундаж

Нөөцийн үнэлгээ

Нягтшил /1 км²/

Элбэг

82.66

22

2598.3

163

2.062309972

5358.5

64.8

Дунд

693.37

126.18

9818

158

1.367335506

13424.5

19.4

Ховор

2473.87

166.25

13611.2

35

1.107102974

15069

6.1

Нийт

3249.9

314.43

26027.5

356

 1.30062434

33852

10.4163

Өнгөрсөн 2018 оны намрын судалгаагаар тарвага харахад цаг хугацааны хувьд оройтсон байсан тул бүлийн дундаж харьцангуй бага гарсан, энэ жилийн хувьдмөндөл нүхнээс гарах үе таарсан учраас бүлийн дундаж нэмэгдсэн байв. Ажигласан ихэнх бүлд 4-8мөндөл байгаа нь нөхөн үржил сайтайгилтгэхбөгөөд монгол тарваганы нийт нөөцийн үнэлгээ нэмэгдэж гарах бүрэн үндэстэй.

Ой, хээрийн агнуурын шувууд(Идлэг шонхор,Хонин тоодог, Нургийн сойр, Хар хур, Шивэр хөтүү, Дагуур ятуу)

Идлэг шонхор (Falco cherrug)

Тархац, байршил: Идлэг шонхорБулган аймгийн ойт хээр, хээрийн бүс нутгийн төв ба өмнөд хэсгээр өргөн тархсан заримдаг нүүдлийн шувуу. Үндсэн хоол тэжээл болох үлийн цагаан оготны байршлыг даган амьдарна. Өнгөрөгч 2018 оны намар Сайхан сумын Бөөрийн хөндийд ихээр таарч байсан. Мөн Могод, Хишиг-Өндөр сумын урд хэсгээр түгээмэл тохиолдоно. Өнөө жил Орхон сумын Халиуны дөрөлж дээр таарсан ба хойд нутгаар төдийлөн харагдаагүй.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд Бөөрийн хөндийд 6.5 км замналд 4-5 шонхор таарч байв. Тоо толгойн хувьд харьцангуй элбэг ч нарийвчилсан судалгаа шаардлагатай.

Хонин тоодог(Otis tarda)

Тархац, байршил: Хонин тоодог манай орны ховор шувуудын нэг.Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Эгийн голын хөндийгээр зонхилон тархана.

Нягтшил, нөөц: Энэ удаагийн судалаагаар Хутаг-Өндөр сумын Хонгор толгой орчимд 2 толгой, Тэшиг сумын Хужиртын голын баруун бие 4 толгой, Тарихтайн давааны өвөр 1 толгой, Бугат сумын Арцатын голд 2 толгой, нийт 9 тоодог ажиглан бүртгэсэн.

 

Ойн шувуу (Нургийн сойр, хар хур, шивэр хөтүү, дагуур ятуу)

Хээрийн судалгаанд ойн шувуудаас хамгийн түгээмэл таарсан нь хур шувуу бөгөөд нийт 26 бодгаль бүртгэснээс эр хур 19, эм хур 4, тодорхойлж чадаагүй 3 тохиолдол байв. Нургийн сойр шилмүүст ойн дээд хяр орой хэсгээр,шивэр хөтүү ой тайгын гүнд байх ба бидний хээрийн судалгаанд эдгээр зүйлүүд тааралдаагүй болно. Харин дагуур ятуу 18 бодгалийг ойн зах хаяа, уулын орой, голын хөндийгөөр таарсан.

Бугат сумын Арцатын голд байх тусгай зориулалтаар ойн шувуу агнуулдаг ангийн отог дээр очиж ажилтнуудтай уулзаж мэдээлэл авсан. Цаашдаа шувууны агнуур хийгдэх бүс нутгуудад нарийвчилсан үнэлгээ хийлгэх нь зүйтэй.

Ус, намгийн агнуурын шувууд(Галуу, нугас, бусад)

Хээрийн судалгаагаар агнуурын ач холбогдолтой усны шувууд болох хээрийн галуу, хошуу галуу, зэрлэг нугас, бор нугас зэрэг шувуудыг Баян нуур сумын Цагаан нуур, Баян-Агт сумын Цэгээн нуур, Зуун модны эх, Тэшиг сумын Харгал нуур болон томоохон голуудын дагуу ажиглав. Нийт 22 хээрийн болон хошуу галуу, 25 зэрлэг нугас болон бусад зүйл нугаснуудыг бүртгэсэн байна. Ажиглалт хийсэн үед усны шувууд харьцангуй бага байсан. Усны шувууны ажиглалт, бүртгэлийг намар шувууд усан сангууд дээр хамгийн их цугларан бөөгнөрсөн үд дундын үед илүү сайн харагдах цэгээс дурандан зүйлийн бүрдэл, зүйл бүрийн тоог нарийвчилан тоолох аргаар гүйцэтгэвэл илүү үр дүнтэй байдаг.

Агнуурын загас(Тул ба бусад)

Булган аймгийн нутгаар Орхон, Сэлэнгэ, Туул, Эг, Тарвагатай, Эрэн, Тавт, Азарга, Зэлтэр гол, тэдгээрийн цутгал голууд эх урсах ба эдгээр гол, мөрөнд нийт 17-19 зүйл загас тархан байршиж байгаагаас агнуурын ач холбогдолтой шивэр хилэм(Acipenser baerii), тул(Hucho taimen), шөвгөр хоншоортзэвэг(Brachymystax lenok), байгалийн омуль(Coregonus migratorius),шивэр хадран (Thymallus arcticus), ердийн цурхай (Esox lucius), шивэр сугас (Leuciscus baicalensis),бух сугас(Leuciscus idus), улаан нүдэн(Rutilus rutilus),гутаарь(Lota lota), голын алгана (Perca fluviatilis)гэсэн 11 зүйл загас тархжээ. Эдгээрээс ДБХХ-ны Улаан дансны ангиллааршивэр хилэм загас нь олон улсын үнэлгээр эмзэг, бүс нутгийн үнэлгээгээр устаж байгаа, тулзагас нь олон улсын үнэлгээр устаж байгаа, бүс нутгийн үнэлгээгээр устаж болзошгүй,шөвгөр хоншоортзэвэг загас ньолон улсын үнэлгээр үнэлгээ хийгдээгүй, бүс нутгийн үнэлгээгээр эмзэг,шивэр хадранзагас нь олон улсын үнэлгээр үнэлгээ хийгдээгүй,бүс нутгийн үнэлгээгээр ховордож болзошгүй, бусад зүйл загаснууд үнэлгээ хийгдээгүй, анхааралд өртөхөөргүй, мэдээлэл дутмаг гэж үнэлэгджээ.

Тул загас(Hucho taimen)

Тархац, байршил:Эг,Сэлэнгэ, Орхон, Туул, Азарга, Эрэн, Тавт, Тарвагатай, Алтаат болон бусад цутгал голуудаар тархсан. Үржлийн үедээ цутгал голоо өгсдөг. Орхон, Туул голуудын бохирдлоос үүдэн эдгээр голуудад ховордсон. Монгол улсын “Улаан ном”-дорсон ховор зүйл. Зөвхөн тусгай зориулалтаар бариад, буцаан усанд нь сулладаг.

Нягтшил, нөөц: Хээрийн судалгаанд нүдэн баримжаагаар тоолох аргачлалаарЭгийн голын Нүхэт, Булан, Эг-Тарвагатайн бэлчирийн хясаанууд дээрээс 3 цэгт ажиглалт хийхэд 60-70 орчим тул загас бүртгэв. Ажиглалт хийсэн 3 цэгийн хоорондох урт 35.15 км-т тооцож үзвэл 1 км-т 1.99 бодгаль ноогдох нягтшилтайгаар, нийт Эгийн голын 294 км уртад /салаа, татуургын хамт/ тооцвол 585толгой нөөцтэй байх боломжтой байна.Бусад тул бүхий томоохон голуудын нягтшил, нөөцийг энэ үзүүлэлтээр тооцволСэлэнгэ мөрний 560 км уртад /тус аймгийн нутагт салаа, татуургын хамт/, нөөц 1114 толгой, Тарвагатайн голын 62 км уртад 123 толгой, Эрэн голын 99 км уртад 197 толгой, Азаргын голын 73 км уртад 145 толгой, Зэлтэрийн голын 70 км уртад 139 толгой, Орхон голын 366 км уртад 728 толгой (гэхдээ ховордсон), нийтдээ аймгийн хэмжээгээр 3031±151 толгой нөөцтэй байх магадлалтай байна. Цаашдаа аймгийн хэмжээнд тогтоогдсон загас агнуурын бүс нутгууд дээр тул болон бусад зүйл загасны  нягтшил, нөөцийн нарийвчилсан үнэлгээг хийлгэх нь илүү үр дүнтэй.

Булган аймгийнагнуурын амьтдын нөөцийн үнэлгээний нэгдсэн дүн

Зүйлийн нэр

Шинжлэх ухааны нэр

Тархац нутаг км2

1000 га дах нягтшил

Нөөц

 

 

Агнуурын хөхтөн

1

Молцог хандгай

Alces alces

9,489.5

0.5

474±24

 

2

Халиун буга

Cervus elaphus

19,559.47

2.6

5080±254

 

3

Бор гөрөөс

Capreolus pygargus

19,065.63

2.3

4368±218

 

4

Зэрлэг гахай

Sus scrofa

17,567.90

1.2

2035±101

 

5

Баданга хүдэр

Moschus moschiferus

2674.29

1.5

401±20

 

6

Цагаан зээр

Procapra gutturosa

-

-

300-400 орчим

 

7

Аргаль хонь

Ovis ammon

407.81

-

100 орчим

 

8

Саарал чоно

Canis lupus

48006.89

0.44

2112±105

 

9

Шар үнэг

Vulpes vulpes

28,956.87

0.6

1737±86

 

10

Хярс үнэг

Vulpes corsac

25,116.12

1.4

3516±175

 

11

Хүрэн баавгай

Ursus arctos

11,812.56

0.3

354±17

 

12

Нохой зээх

Gulo gulo

-

-

1 харсан

 

13

Халздай дорго

Meles leucurus

28,956.87

0.63

1824±91

 

14

Голын халиу

Lutra lutra

-

-

-

 

15

Ойн булга

Martes zibellina

-

-

-

 

16

Усны булга

Neovison vison

-

-

-

 

17

Ойн солонго

Mustela sibirica

-

-

-

 

18

Өмхий хүрнэ

Mustela eversmanni

-

-

-

 

19

Хотны үен

Mustela nivalis

-

-

-

 

20

Цагаан үен

Mustela erminea

-

-

-

 

21

Шилүүс мий

Lynx lynx

-

-

-

 

22

Мануул мий

Otocolobus manul

-

-

-

 

23

Чандага туулай

Lepus timidus

13,821.08

2.5

3455±172

 

24

Бортуулай

Lepus tolai

25,116.12

0.8

2009±100

 

25

Монгол тарвага

Marmota sibirica

3249.9

10.41 /1км2/

33852

 

26

Бараан хэрэм

Sciurus vulgaris

10,294.08

4.7

4838±241

 

27

Замба жирх

Tamias sibiricus

 

 

-

 

 

Агнуурын шувуу

28

Идлэг шонхор

Falco cherrug

-

-

10 харсан

 

29

Хонин тоодог

Otis tarda

-

-

9 харсан

 

30

Нургийн сойр

Tetrao parvirostris

-

-

 

 

31

Хар хур

Lyrurus tetrix

-

-

26 харсан

 

32

Шивэр хөтүү

Tetrastes bonasia

-

-

 

 

33

Дагуур ятуу

Perdix dauurica

-

-

18 харсан

 

34

Хээрийн галуу

Anser indicus

-

-

20

 

35

Хошуу галуу

Anser cygnoides

-

-

2

 

36

Зэрлэг нугас

Anas platyrhynchos

-

-

-

 

 

Агнуурын загас

37

Шивэр хилэм

Acipenser baerii

-

-

-

 

38

Ердийн тул (Тул)

Hucho taimen

-

-

3031±151

 

39

Шөвгөр хоншоорт зэвэг

Brachymystax lenok

-

-

-

 

40

Байгалийн омуль

Coregonus migratorius

-

-

-

 

41

Шивэр хадран

Thymallus arcticus

-

-

-

 

42

Ердийн цурхай

Esox lucius

-

-

-

 

43

Шивэр сугас

Leuciscus baicalensis

-

-

-

 

44

Бух сугас

Leuciscus idus

 

 

-

 

45

Улаан нүдэн

Rutilus rutilus

 

 

-

 

46

Гутаарь

Lota lota

 

 

-

 

47

Голын алгана (Алгана)

Perca fluviatilis

 

 

-

 

 

Агнуурын бүс нутгийн нэр

Орших сум

Талбай км2

Хамрах нутаг

Ан амьтны зүйлүүд

АБН-ийн үнэлгээ

 

Ойн туруутан, ойн шувуу / Ахуйн ба тусгай зориулалт/

1

Хөвсгөлийн нуруу

Баян-Агт

307.00

Чамруутын даваанаас хойш аймгийн хилээр Сэлэнгэ мөрөн хүртэл нуруу бүхэлдээ

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Дунд

 

2

Согтуугийн гол

153.85

Сүүж, Цуурайн даваанаас хойш Үнэгэд, Согтуугийн гол, Дулаан хаан уул хүртэл

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Дунд

 

3

Бор нуруу

259.15

Хануй, Балигийн голын хоорондох ойн бүхий нутаг бүхэлдээ

Халиун буга, бор гөрөөс, ойн шувуу

Дунд

 

4

Агтын нуруу

85.38

Их Агт уул, Хэцүү даваа, Намын даваа, Ихэрт гозгор хүртэл

Халиун буга, бор гөрөөс, ойн шувуу

Дунд

 

5

Хушт Булуу

Бугат

521.78

Бартын даваа, Шар чулуут уулаас хойш Өлзий бүрэн уул, Сэлэнгэ мөрөн хүртэлх Хужирт, Бартын голын хоорондох нутаг

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

6

Чочирт

374.22

Харгана, Дундатын голын эх, Төмөртийн нуруу, Доод захын Чочирт, Алтаатын-Харганы бэлчир

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

7

Бандан чулууны нуруу

Бүрэгхангай

260.97

Баянхангай, Ороох могойн өвөр, Бандан чулуу, Арцатын нуруу

Халиун буга, бор гөрөөс, ойн шувуу

Дунд

 

8

Хахаач

113.46

Бүрэгийн нуруу, Ямаатын гол, Хахаач, Дархан овоо

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

9

Дулаан хар

Могод

110.65

Дулаан хар уул, Антигийн ам, Орхон гол хүртэл

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

10

Хулж-Номгон

394.85

Номгон, Хулжийн нуруу

Халиун буга, бор гөрөөс, ойн шувуу

Дунд

 

11

Баруун могой

Орхон

187.88

Их, Бага Огол, Шар чулуут, Жаргалантын даваа, Улаан даваа

Халиун буга, бор гөрөөс, ойн шувуу

Дунд

 

12

Бэрх-Могой

246.73

Бэрхийн нуруу, Баянзүрх, Баян хангай, Ороох могой, Могойн нуруу, Шиншиг нуруу

Халиун буга, бор гөрөөс, ойн шувуу

Дунд

 

13

Ханхар-Чингэл

407.00

Чингэлийн Хөх чулуутын нуруу, Дөрвөн хөхөтийн нуруу, Дэлэнгийн даваа, Цагаан хийс нуруу, Магдын нуруу, Хөх асгат уул, Орвон уул, Ханхар ам уул зэрэг

Халиун буга, бор гөрөөс, ойн шувуу

Дунд

 

14

Хэц-Халиуны нуруу

178.02

Шар чулуут, Хэцийн нуруу, Баян суурь уул, Халиун нуруу

Халиун буга, бор гөрөөс, ойн шувуу

Дунд

 

15

Айт-Өрмийн нуруу

201.49

Айтын нуруу, Өрмийн цагаан нуруу

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

16

Өрхтий

Сайхан

84.06

Өрхтий уул, Хавчиранга, Улаан мод, Цагаан бухтын даваа хүртэл

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс,

Дунд

 

17

Ингэт-Бухын гол

Сэлэнгэ

774.73

Баруун, Зүүн Бухын нуруу, Тарималын гол, Ингэт, Бухын голын сав дагуух сумын хилийн доторх бүх нутаг

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

18

Хамар даваа

Тэшиг

380.69

Эгийн голоос хойшхи, Тавт, Илингийн голоос баруун биеийн амйгийн хил хүртэл бүх нутаг

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

19

Товхор-Харлан даваа

473.33

Товхор уул, Гол Согоот, Харлангийн голын баруун, зүүн биеийн нурууд, Харлангийн даваа

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

20

Бүрэхтий-Хөх чулуут

467.85

Бүрэхтийн нуруу, Улиатайн нуруу, Хөх чулуут уул, Хоо уул, Хужиртын даваа хүртэл

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

21

Хонгор мойл

172.80

Хонгор мойл, Харагдах магнай уул, Салмын Дээд, Дунд, Доод нарийн

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

22

Бөхөн шар

372.52

Бөхөн шар уул, Тэшигийн даваа, Улаан хад уул, Тогоо уул, Ар хүзүүтийн гол

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

23

Бургастай

471.13

Бургастай уул, Сөртийн магнай уул, Жаргалантын гол, Урант-Илингийн бэлчир хүртэл

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

24

Ороо Цагаан уул

295.56

Ороо Цагаан уул, Зүлгийн гол, Өвөлжөө гол зэрэг Эг, Эмтийн голын хоорондох нутаг

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

25

Дулаан хаан

220.56

Дулаан хааны нурууны Эмт, Эгийн голын хоорондох тус сумын нутаг

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

26

Гурван эвэрт

Хангал

525.14

Сангийн даваанаас Эвэрт уул хүртэлх Бүрэнгийн нурууны ар тус сумын нутаг бүхэлдээ

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

27

Хандгайт

366.39

Бөхөнгийн нуруу, Чулуут голын эх, Хандгайт уул, Хавчуу, Хандгайтын голын сав дагуух Сэлэнгэ мөрөн хүртэлх бүх нутаг

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

28

Жагайт

Хишиг-Өндөр

168.68

Бөгтөрийн нуруу, Могодын нуруу

Халиун буга, бор гөрөөс, ойн шувуу

Дунд

 

29

Өндөр Жаргалант

191.54

Баян өндөр уул, Шар чулууны уул, Өндөр Жаргалант уул, Хавчиранга

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Дунд

 

30

Их Асгат

218.40

Бодь модны даваа, Их Асгат уул, Агуйт, Харгай, Булгийн нуруу, Сүүл өндөр, Тэмээн хүзүү, Их Огол

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

31

Сагалдарга

Хутаг-Өндөр

215.78

Дүнжингарав уул, Шүлэхнэг уул, Замба, Урт, Ямаатын даваанууд, Сагалдаргын гол

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

32

Борхуут

336.42

Хөндлөн булаг голоос Баян улаан, Нарстын даваа хүртэл Борхуутын нуруу бүхэлдээ

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

33

Уньт

266.37

Шарлангийн уул, Уньтын голын эх, Тэмээн чулуу уул, Их Харгана уул, Их даваа, Байшинт уул

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

34

Чагтага уул

89.49

Чагтагын нуруу, Чагтага уул

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

35

Хөх чулуу уул

339.39

Нарийн гозгор, Хамрын бэлчир, Хөх чулуу, Цахиурт, Манхан уул зэрэг Их Төлбөр, Нарийн Төлбөрийн голын хоорондох нутаг

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

36

Ацын нуруу

161.36

Майхан уул, Тэрэмийн даваа, Ацын нуруу, Баруун тэрэм

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

37

Бэрхийн нуруу

317.34

Цагаан бургасын голын эх, даваа, Цант, Осор уул, Бэрхийн нуруу бүхэлдээ

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Сайн

 

38

Булганы нуруу

3 сум дамнасан

364.06

Түлүүгийн даваанаас Өлийн даваа хүртэл Булганы нуруу бүхэлдээ

Халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуу

Дунд

 

Загасчилах бүс нутаг /Ахуйн ба тусгай зориулалт/

Голын нэр

Сум

Урт /км/

Хамрах нутаг

Тайлбар

 

1

Сэлэнгэ

Баян-Агт

24

Сумын 2 хилийн хоорондох бүх хэсэг

Ахуйн зориулалтаар загасчилах

 

2

Хануй

66

Хануйн гүүрнээс Хануй-Балигийн бэлчир хүртэл

 

3

Сэлэнгэ

Хутаг-Өндөр

71

Сэлэнгэ-Хануйн бэлчирээс Сэлэнгэ-Алтаатын бэлчир хүртэл

Ахуйн зориулалтаар загасчилах

 

4

Их төлбөр

10

Сахарын рашааны дээд хошуунаас Сэлэнгэ-Их төлбөрийн бэлчир

 

5

Эг

81

Эг-Халюханы бэлчирээс Эг-Сэлэнгийн бэлчир хүртэл

Ахуйн ба тусгай зориулалтаар загасчилах

 

6

Сэлэнгэ

Бугат

36

Сэлэнгэ-Задын бэлчирээс Эг-Сэлэнгийн бэлчир хүртэл

Ахуйн зориулалтаар загасчилах

 

7

Сэлэнгэ

Сэлэнгэ

22

Эг-Сэлэнгийн бэлчирээс Сэлэнгэ-Харлагийн бэлчир хүртэл

Ахуйн зориулалтаар загасчилах

 

8

Сэлэнгэ

30

Сэлэнгэ-Тариахтайн бэлчирээс Хялганатын гүүр хүртэл

 

9

Сэлэнгэ

12

Баян голын нугаас Сэлэнгэ-татуургын бэлчир хүртэл /Эвэрт/

 

10

Цүүц

26

Баруун, Зүүн Цүүцийн амнаас Дэлгэр өндрийн үзүүр хүртэл

 

11

Хайлант

16

Зүүн ба Дунд Хайлантын амнаас их голын бэлчир хүртэл /нарсны үзүүр/

 

12

Бух

7

Бухын амнаас /салаа/ Сэлэнгэ-Бухын бэлчир хүртэл

 

13

Сэлэнгэ

Хангал

15

Хангал, Сэлэнгэ сумын нутгийн хилээс Сэлэнгэ-Хандгайтын бэлчир

Ахуйн зориулалтаар загасчилах

 

14

Сэлэнгэ

13

Сэлэнгэ-Эвэртийн бэлчирээс сумын хил хүртэл

 

15

Эг

Тэшиг

59

Ганга цагаан эргээс Сайр толгойн гүүр хүртэл

Ахуйн ба тусгай зориулалтаар загасчилах

 

16

Эг

10

Эмтийн гарамнаас Эг-Харлангийн бэлчир хүртэл

 

17

Тарвагатай

42

Тарвагатай-Улаан хоньтын бэлчирээс Эг-Тарвагатайн бэлчир

Ахуйн зориулалтаар загасчилах

 

18

Тавт

23

Нарийнаас Эг-Тавтын бэлчир хүртэл

 

19

Эрэн

26

Эрэн-Сөртийн бэлчирээс Эрэн-Тольтын бэлчир хүртэл

 

20

Орхон

Орхон

35

Орхон-Өрмийн бэлчирээс Орхон-Бийрийн бэлчир хүртэл

Ахуйн зориулалтаар загасчилах

 

21

Орхон

55

Орхон-Сээрийн бэлчирээс Бага Мээжийн урд тохой хүртэл

 

22

Орхон

Хишиг-Өндөр

32

Орхон-Хулжийн бэлчирээс Орхон-Хавчирангын бэлчир хүртэл

Ахуйн зориулалтаар загасчилах

 

23

Тээг

15

Тээг-Баян голын бэлчирээс Орхон-Тээгийн бэлчир хүртэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00