boajg.bulgan@gmail.com      (+976) 7034-3322

ЦЭВЭР ОРЧИН – ЦЭМЦГЭР ХЯЛГАНАТ


Image

 

Аймгийн Засаг даргын А/232 дугаар захирамжаар Булган аймгийн хэмжээнд "Цэвэр орчин-Цэмцгэр Булган аяныг" зарлан сумд нийтийн цэвэрлэгээг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Хялганат тосгоны Захирагчийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/20 тоот захирамжийн дагуу Хялганат тосгонд " Цэвэр орчин- Цэмцгэр Хялганат" аяныг зохион байгуулж тосгоны 10 төрийн байгууллагын нийт 216 албан хаагч идэвхтэй оролцож, нийтийн эзэмшлийн 50 га талбайг хамруулан 14 тонн хог хаягдлыг цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөн устгасан. Мөн тосгоны ажил идэвхтэй хайж буй 7 иргэнтэй хамтран нэгдсэн хогийн цэгийн ойр орчмын хийссэн гялгар уутыг түүлгэж 2тн гялгар уутыг устгаж, 15 га талбайг цэвэрлэсэн. Сэлэнгэ сумын Сэлэнгэ Бүрэн буюу 3-р багийн засаг дарга, иргэдтэй хамтран Шаварын давааны хур хогийн цэгийг дарж булах ажил хийгдсэн байна.

Сэг зэмийг цуглуулж нэгдсэн хогийн цэгт хүргэж дарж булах ажил хийгдэж нийт 44 үхэр, 5 хонины сэг зэмийг устгасан.

Аяны хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын16 -ний өдөр 7 байгууллагын 95 албан хаагч, ЕБС-ийн 9 -ийн А,Б ангийн 41 хүүхдүүд оролцож 70 гаруй га газрын, 4 тн хогийг түүж устгах ажил зохион байгуулагдлаа.

ИРГЭД, АЯЛАГЧИД ТА БҮХЭН ХОГОО ЗОРИУЛАЛТЫН ЦЭГТ ХАЯЖ, ИЛ ЗАДГАЙ ХОГ ХАЯГДАЛ ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЦГЭЭЕ!

БАЙГАЛЬД ХОГИЙН МАШИН, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛЧИН ОЧДОГГҮЙ ТУЛ ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ УНАГАН БАЙГАЛЬ, ЦЭВЭР ОРЧНЫГ ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭХЭД ИРГЭН БҮР ДОР БҮРНЭЭ УХАМСАРЛАН МАШИНДАА АВЧ ИРСЭН ХОГОО БУЦААГААД АВЧ ЯВНА УУ!

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : boajg.bulgan@gmail.com
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00