boajg.bulgan@gmail.com      (+976) 7034-3322

"Цэвэр орчин – Цэмцгэр Сэлэнгэ”


Image

https://www.facebook.com/reel/922280537293938

Сэлэнгэ суманд зохион байгуулагдаж буй “Цэвэр орчин – Цэмцгэр Сэлэнгэ” аяны хүрээнд 2 өдрийн турш хогийн цэг орчмын хог хаягдал, гялгар уут түүж цэвэрлэх ажлыг амжилттай зохион байгуулж, 7 байгууллагын 90 гаруй төрийн албан хаагчид идэвх санаачилгатай оролцож, нутгийнхаа өнгө төрх, байгаль орчноо хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллалаа.

🌱 Бидний амьдарч буй орчин бол бидний ирээдүй. Иймд:

• Хог хаягдлаа зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаях

• Ил задгай хог хаяхгүй байх

• Байгаль орчноо хайрлан хамгаалах

• Үр хүүхдэдээ зөв дадал хэвшил төлөвшүүлэх зэрэг энгийн боловч чухал дадлыг өдөр тутамдаа хэвшүүлэхийг иргэд та бүхэнд уриалж байна.

🤝 Цэвэр орчныг бий болгох нь зөвхөн байгууллагын ажил биш — иргэн бүрийн оролцооноос эхэлнэ.

Хамтдаа

🌿 Цэвэр орчин бүрдүүлж

🌿 Цэмцгэр Сэлэнгээ хайрлан хамгаалцгаая!

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : boajg.bulgan@gmail.com
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00