boajg.bulgan@gmail.com      (+976) 7034-3322

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!


Image


Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

📌Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
📌Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,
📌Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх,
📌Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,
📌Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд нь 100-аас доошгүй зайд 10 метрийн өргөнтэй зурвас татах,
📌Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх,
📌Малын өтөг бууцыг ой, хээрийн бүсэд хаяхгүй, зориулалтын хогийн цэгт хаях
📌Ан агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

⚠️Монгол Улсад гарч буй ой, хээрийн түймрийн 90 хувь нь хүний буруутай үйлдлээс шалтгаалдаг.

⚠️Та ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлж иргэний үүргээ биелүүлээрэй.

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : boajg.bulgan@gmail.com
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00