boajg.bulgan@gmail.com      (+976) 7034-3322

НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ


Image

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдтай хамтран хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулаад байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу салбарын оролцогч талуудыг хамруулсан хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад орон нутагт очиж ажиллахаар төлөвлөж байна.

Уг уулзалтад геологи хайгуул, уул уурхай, кадастрын бүртгэлийн чиглэлийн төрийн байгууллагын албан хаагчид оролцох тул орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлыг сонсож газар дээр нь шийдвэрлэхээр зорьж байна.

Хэлэлцүүлэгт аймаг, сумдын удирдлага, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, олон нийтийн төлөөлөл иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлэг 2026 оны 02-р сарын 12-ны өдрийн 09:00 цагт АЗДТГ-ын 107 тоот танхимд болно.

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : boajg.bulgan@gmail.com
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00