info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

“Уулын эзэнг устахаас нь өмнө хамгаалъя”


Image

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг дэлхийн цоохор ирвэсийн өдөр болгон зарласан билээ.

Ерөнхий Ассамблейгаас биологийн олон янз байдал урьд өмнө байгаагүй их хэмжээгээр цөөрч байгаад анхаарал хандуулж, ховордсон амьтдын устахаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хамгаалах механизмыг сайжруулах, тэдний амьдрах орчний эко систем буюу ус, эрүүл мэнд, идэш тэжээл, амгалан тайван байдлыг хадгалах, хамгаалах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

Цоохор ирвэс нь нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “ховор” зүйл хэмээн үнэлэгдсэн. Өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан, ирвэс байна гэдэг нь тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж байгааг нотолж буй юм. Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс байхгүй болчихвол тухайн нутгийн байгалийн зохилдолгоо алдагдана. Ийм л чухал амьтан.

Монгол орны цоохор ирвэсийн гол идэш тэжээл нь янгир ямаа бөгөөд аргаль, хонь, тарвага, туулай, огдой, бусад мэрэгч амьтан, хойлог, хахилаг, ятуу зэрэг шувуудаар хооллоно. Цоохор ирвэсийн олзоо барьдаг үндсэн арга нь гэтэж байгаад огцом үсэрч, олз бологч амьтан дээрээ буудаг. Ингэж үсрэхэд сүүл нь залуурын үүрэг гүйцэтгэдэг. Хол зайд үсрэхэд хүчирхэг хойд хөлийн түлхэлт гол үүрэгтэй. Идэш тэжээл бологч амьтад руу гэтэн үсрэхдээ 14 метр хүртэл харайх чадвартай.

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00