
ЗГХА Ойн газар, Азийн Ойн Хамтын Ажиллагааны Байгууллага (AFoCO), Дэлхийн банкны техникийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Mongolia Green Resilient Landscapes” төслийн хүрээнд 2025 оны 7-р сарын 28-наас 8-р сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон Төв аймгийн Лүн сумын сум дундын ойн анги, Монгол - Солонгосын Ногоон хэрэм төслийн сургалт, судалгааны талбайд “Ойн нүүрстөрөгчийн тооцоолол хийх” сэдвээр 5 өдрийн сургалт зохион байгууллаа.
Танхимын сургалтад эхний 2 өдөр БНСУ болон Монгол улсад зохиогдсон өмнөх шатны сургалтад оролцож, сургагч багшаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд “EX-ACT” (Ex-Ante Carbon Balance Tool) хэрэгслийг ашиглах аргачлал, нүүрстөрөгчийн тооцооллын онолын лекцүүдийг оролцогчдод хүргэж, сайн дурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаарх мэдээлэл, оролцооны ач холбогдлын талаар танилцууллаа. Уг хэрэгсэл нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцоолох, төслийн нүүрстөрөгчийн баланс болон бусад нөөцийн өөрчлөлтийг үнэлэхэд ашиглагддаг юм.
2025.07.30-08.01-ний өдрүүдэд Төв аймгийн Лүн сумын сум дундын ойн анги болон Ногоон хэрэм төслийн судалгааны талбайд ойн нүүрстөрөгчийн хэмжилтийн практик ажил гүйцэтгэн, газрын дээд болон доод биомассын дээж цуглуулж, дата цуглуулалт, тооцооллын арга техникүүдийг туршиж, туршлага хуримтлуулан ажиллалаа. Сургалтын хээрийн хэмжилт судалгааны ажлыг Монгол Улсын Их Сургууль болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн их сургуулийн эрдэмтдийн баг хөтлөн зохион байгууллаа.
Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгуудын байгаль орчны газар болон ойн ангийн мэргэжилтнүүд хамрагдсан энэхүү сургалт нь Монгол Улсын ойн тогтвортой менежмент, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлд оролцох суурийг тавих чухал алхам боллоо.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
Тарваган тахлаас хэрхэн сэргийлэх вэ?
-
Тарваган тахлаас сэргийлье
-
Булган аймгийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж ургуулсан иргэн, ойн нөхөрлөлд урамшуулал олгох журам
-
Мэргэжилтэн Э.Очирбатын 2025 оны хагас жилийн гүйцэтгэлийн тайлан
-
Ахлах мэргэжилтэн Н.Цасанчимэгийн 2025 оны хагас жилийн гүйцэтгэлийн тайлан
Фэйсбүүк
Статистик
2025-08-22-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 17 Өнөөдөр
- 36 Өчигдөр
- 258 Долоо хоногт
- 99 Сүүлийн сард
- 41200 Нийт хандалт