info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

“Дэлхийн усны өдөр”


Image

🌊 Дэлхийн усны өдрийг анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.

🌊 Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг.

2015 онд Дэлхийн усны өдрийг "Ус ба тогтвортой хөгжил", 2016 онд “Сайн ус-Сайн ажлын байр”, 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй-Усны шийдэл”, 2019 онд “Цэнгэг ус-Тэгш хүртээмж”, 2020 онд “Ус ба Уур амьсгалын өөрчлөлт”, 2021 онд “Усны үнэлэмж, үнэ цэн”, 2022 онд “Газрын доорх ус”, 2023 онд “Өөрчлөлтийг хурдасгая”, 2024 онд "Ус ба энхтайван" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байсан бол энэ жил “МӨСТЛӨГ МӨСӨН ГОЛОО ХАМГААЛЪЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Бид усны эх үүсвэрээ хайрлан хамгаалж усны үнэ цэнэ, ач холбогдлын талаар мэдэх учир усаа зөв зохистой ашиглах нь хүн бүрийн оролцоо чухал ач холбогдолтой бөгөөд усыг үр ашигтай зарцуулахыг уриалж байна.

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00