2024-04-19 | 565
"ЦЭВЭР ОРЧИН-ЦЭМЦГЭР БУЛГАН" аян, "ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг сурталчлан таниулах сургалтыг 16 сум 1 тосгонд зохион байгууллаа. БОАЖГ-аас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, аяны хүрээнд орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөө, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хог хаягдлыг ангилан ялгах, багасгах, цэвэрлэн зайлуулах, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах “Хамжихгүй бол амжихгүй” аян болон "ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэх ажлын талаар танилцуулж, мод бут тарих, хог хаягдлыг ангилан ялгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гарын авлага тараан өглөө. Тус сургалтад 800 гаруй иргэд, ерөнхий боловсролын сургуулийн 240 гаруй сурагчид хамрагдлаа.






Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Статистик
Таны IP хаяг: 216.73.216.250
2026-07-10-ний өдрөөс хойш.
2026-07-10-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 127 Өнөөдөр
- 73 Өчигдөр
- 748 Долоо хоногт
- 200 Сүүлийн сард
- 103467 Нийт хандалт

