
Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил, Булган аймаг “Аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “ Намрын ногоон өдрүүд “ намрын нээлттэй үйл ажиллагааг Улаанбаатар хотноо 2023 оны 10 сарын 13-14 ны өдрүүдэд Сүхбаатар талбайд зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Намрын ногоон өдрүүд , AIRAGDAY” намрын үзэсгэлэн худалдааны арга хэмжээг жил бүр Улаанбаатар хотын жанжин Д.Сүхбаатарын талбайд аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгч болон ногоочид, малчдын борлуулалтыг дэмжиж, нийслэлийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоо, айраг цагаан идээгээр хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор та бүхэндээ хүргэж ирсэн билээ.
Иймд Анхдагч Алдартны нутгийн шимт хөрснөө сэтгэл зүрхээ шингээн тариалсан шинэ хүнсний ногоо, чимчигнэсэн айрагыг амтлах налгар Намрын үзэсгэлэн худалдаанд Нийслэлчүүд та бүхнийгээ өргөнөөр оролцохыг урьж байна.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
Тарваган тахлаас хэрхэн сэргийлэх вэ?
-
Тарваган тахлаас сэргийлье
-
Булган аймгийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж ургуулсан иргэн, ойн нөхөрлөлд урамшуулал олгох журам
-
Мэргэжилтэн Э.Очирбатын 2025 оны хагас жилийн гүйцэтгэлийн тайлан
-
Ахлах мэргэжилтэн Н.Цасанчимэгийн 2025 оны хагас жилийн гүйцэтгэлийн тайлан
Фэйсбүүк
Статистик
2025-08-22-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 39 Өнөөдөр
- 133 Өчигдөр
- 482 Долоо хоногт
- 1561 Сүүлийн сард
- 40515 Нийт хандалт