2022-06-24 | 99

Хар бухын балгас
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Хар бухын голын өмнө хөвөөнд Хадаасан толгойн зүүн хойно эртний хотын туурийг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэх бөгөөд уг туурийг XIX зууны үед илрүүлэн олсон ба 1934,1948-1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малтлага хийж байжээ. Энэхүү хотын туурь нь он цагийн хувьд хоёр өөр цаг үед хамрагдах бөгөөд эхнийх нь X-IX зууны Кидан улсын үе болно.
Энд галт уулын хүрмэн чулуу, билүү занар чулууг үелүүлэн алаглуулан өрж барьсан 2 давхар ордны маш үзэсгэлэнтэй хана суварга үлджээ. Энэ балгас орчмоос нэрт эрдэмтэн Х.Пэрлээ гуай XV, XVI зууны үед холбогдох үйсэн дээрх бичсэн монгол хуулийн эмхтгэлийг олж нээлт хийж байжээ.
Хайлт
Видео

Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Статистик
Таны IP хаяг: 44.212.99.248
2022-12-09-ний өдрөөс хойш.
2022-12-09-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 12 Өнөөдөр
- 10 Өчигдөр
- 12 Долоо хоногт
- 81 Сүүлийн сард
- 3144 Нийт хандалт