boajg.bulgan@gmail.com      (+976) 7034-3322

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ЭРСДЭЛТЭЙ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ.


Image

Улсын хэмжээнд 2025 онд 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь 2024 онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт боллоо.

Урьдчилсан байдлаар ойд 77,250 га, хээрт 870,453 га, нийт 947,703 га талбай гал түймэрт өртсөн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад галд өртсөн нийт талбай 9.1 хувиар буурсан байна. Ой, хээрийн гал түймрийн улмаас ойролцоогоор 370 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Гал түймрийг унтраах ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн нийт 13,256 хүн 2,002 автомашинтай оролцож, Зэвсэгт хүчин болон Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр 55 удаагийн нислэг үйлдсэн байна.

Цаг уурын урьдчилсан мэдээгээр хаврын улиралд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл ээлжлэх, хуурайшилт ихсэх, салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байна. Иймд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо хамгийн чухал юм.

- Ил задгай гал гаргахгүй байх

- Тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах

- Хог шатаахгүй байх

Байгалиа хамгаалж, гал түймрийн эрсдэлээс хамтдаа сэргийлье!

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : boajg.bulgan@gmail.com
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00