boajg.bulgan@gmail.com      (+976) 7034-3322

2025 онд Монгол бөхөн 24%-иар өссөн байна


Image

🌍Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгойг тогтоох, хамгааллын арга хэмжээг зөв төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулахдаа энэ нэн ховор амьтны тархац байршил, тоо толгой, өвчний мэдээлэл, тархац нутгийн нөхцөл байдлыг газар дээр нь баримтжуулан бүртгэх шаардлагатай байдаг.
Энэ зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч тооллого судалгааг 2025 оны аравдугаар сард хийлээ.
Хээрийн судалгааны ажлын үр дүнд Монгол бөхөнгийн тоо толгой өсөж хамгийн багадаа 28857 байгааг тогтоожээ. Өнгөрсөн жил 23215 толгой Монгол бөхөн тоологдож байсан билээ. Энэ нь 2025 онд Монгол бөхөн 24%-иар өссөн үзүүлэлт юм.
#WWFMongolia #ASER #MонголБөхөн #mongoliansaiga

Эх сурвалж: WWF Mongolia

https://www.facebook.com/wwfmongolia

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : boajg.bulgan@gmail.com
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00