
Ойн тухай хууль, журам, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ойн баялгийн ашиглалттай холбоотой үйл ажиллагааны төлөвлөлт, хуваарилалт, ашиглалтын үйл явц болон нөөц баялгийн ашиглалтын төлбөр тэдгээрт тавих хяналтын үйл ажиллагаанд цахимжуулалтыг нэвтрүүлэх ойн баялаг ашиглалтын /erp.foerst.gov.mn/ цахим программын ашиглалтын онол, практикийн сургалтыг зохион байгуулж оролцогч талуудыг дадлагажуулж, чадавхжуулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Ашид Ананда ХХК, Цэлмэг софт ХХК хамтран сургалтыг Булган аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгуулж байна.
Сургалтад Аймгийн БОГ, ой хариуцсан мэргэжилтэн, сумын болон сум дундын ойн ангийн дарга, мэргэжилтнүүд, сумын байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, ТХНГ мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Экологийн цагдаагийн төлөөллийн нийт 60 гаруй хүн оролцож, дараах сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэн, санал солилцоно.
Үүнд:
-Ойн нөөц ашиглалтын өнөөгийн байдал, хууль бус ашиглалтын талаар баримталж буй бодлого, үнэт цаасны хэрэглээ ашиглалт, цахимд шилжүүлэх шаардлага
-Ойн баялаг ашиглалтын цахим программын хэрэглээний танилцуулга, ойн нөөц, дагалт баялаг ашиглах эрх бүхий ААН, байгууллагуудын мэдээллийг бүртгэх, хянах, удирдах
-Ойн баялаг ашиглалтын цахим программ дээр Мод бэлтгэх эрхийн бичгийн бичилт хийх практик сургалт
-Мод бэлтгэх эрхийн бичгийн бичилттэй холбоотой санал, асуулга
-Мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний бичилт хийх практик сургалт
-Мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний бичилт хийх практик сургалттай холбоотой санал, асуулга
-Лавлах өгөгдөл бүртгэх түүний бүтэц дадлага ажил
-Сургалтын нэгдсэн дүгнэлт гаргаж санал солилцох
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
ОЙН БАЯЛАГ АШИГЛАЛТЫН ЦАХИМ ПРОГРАММЫН БҮСЧИЛСЭН СУРГАЛТ БУЛГАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
-
Нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
-
“Дэлхийн байгаль орчны өдөр”
-
Олон улсын Хүүхдийн баярын мэнд хүргэе
-
ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРОМ ОРЧНЫ БОХИРДОЛ, ХОГ ХАЯГДАЛ БАГАТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Фэйсбүүк
Статистик
2024-10-05-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 16 Өнөөдөр
- 40 Өчигдөр
- 290 Долоо хоногт
- 633 Сүүлийн сард
- 32774 Нийт хандалт