info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

Ойн мэдээлэл


Image

Ойн сан

Ойн сан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, сөөг, таримал ойгоос бүрдэнэ. Ой бүхий газар, ойн цоорхой, мод бэлтгэсэн, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн захаас гадагш 100 метр хүртэлх газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сан бүхий газарт хамаарна. Булган аймгийн ойн сан нь 1922205 га талбайтай.

Ойн санг ойн талбай, ойн бус талбай гэсэн үндсэн 2 хэсэгт ангилах ба ойн талбай нь дотроо ойгоор бүрхэгдсэн, ойгоор бүрхэгдээгүй талбай гэж 2 хуваагддаг. Ойгоор бүрхэгдсэн талбайд тухайн судалгааны үед ойтой байгаа болон улсын ойн санд шилжүүлсэн таримал ой, бут сөөгөөр битүү хучигдсан талбай орох ба ойгоор бүрхэгдээгүй ойн талбайд одоогоор ой байхгүй боловч цаашид ой ургах нөхцөл бололцоотой газрууд (байгалийн аясаар ойжиж байгаа газар, тармаг модод, ойжуулсан талбай), урьд өмнө ойтой байсан талбай (шатсан ой, мод бэлтгэсэн талбай, ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн талбай г.м.) тус тус хамрагддаг. Ойн бус талбайд ойн сан доторх (цагаан энгэр, таг царам, хадлан, бэлчээр, гол, нуур, намаг, элс, мод үржүүлгийн талбай) зэрэг газрууд ордог.Ойн санг ойн талбай, ойн бус талбай гэсэн үндсэн 2 хэсэгт ангилах ба ойн талбай нь дотроо ойгоор бүрхэгдсэн, ойгоор бүрхэгдээгүй талбай гэж 2 хуваагддаг. Ойгоор бүрхэгдсэн талбайд тухайн судалгааны үед ойтой байгаа болон улсын ойн санд шилжүүлсэн таримал ой, бут сөөгөөр битүү хучигдсан талбай орох ба ойгоор бүрхэгдээгүй ойн талбайд одоогоор ой байхгүй боловч цаашид ой ургах нөхцөл бололцоотой газрууд (байгалийн аясаар ойжиж байгаа газар, тармаг модод, ойжуулсан талбай), урьд өмнө ойтой байсан талбай (шатсан ой, мод бэлтгэсэн талбай, ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн талбай г.м.) тус тус хамрагддаг. Ойн бус талбайд ойн сан доторх (цагаан энгэр, таг царам, хадлан, бэлчээр, гол, нуур, намаг, элс, мод үржүүлгийн талбай) зэрэг газрууд ордог.

Ойн сангийн талбай, байгалийн ойн нөөц сум тус бүрээр

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00