Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон албаны төлөөлөгчид Булган аймгийн Бүрэгхангай суманд ажиллаж байна.
Бүрэгхангай сумын ойн сангийн нийт талбай 25548 га ба үүнээс 97.5 хувь буюу 24906 га нь ойн талбай, 2.5 хувь буюу 642 га нь ойн бус талбай байна. Ойн талбайн 9419 га талбай буюу 37.8 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай, 15487 га буюу 62.2 хувийг ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлж байна.
Ойгоор бүрхэгдсэн талбайн 95.7 хувь буюу 9014 га талбайг байгалийн ой эзэлж байгаа бол 4.3 хувь буюу 42 га талбайг сөөг, торлог, 0.03 хувь буюу 3 га талбайг таримал ой эзэлж байна. Ойгоор бүрхэгдээгүй талбайн 798 га буюу 5.2 хувийг тармаг мод, 11949 га буюу 77.2 хувийг шатсан ой, 754 га буюу 4.9 хувийг мод бэлтгэсэн талбай, 543 га буюу 3.5 хувийг ойжиж байгаа талбай, 1443 га буюу 9.3 хувийг хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн талбай тус тус эзэлж байна.
Ой зохион байгуулалтын дүнгээс үзэхэд 1443 га талбай ойн хөнөөлт шавжид идэгдсэн байгаа нь Сибирийн хүр эрвээхэйд (Dendrolimus superans sibiricus) нэрвэгдсэн талбай болно.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Статистик
2024-10-05-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 1 Өнөөдөр
- 29 Өчигдөр
- 30 Долоо хоногт
- 876 Сүүлийн сард
- 24919 Нийт хандалт