Аймгийн Засаг даргын Тамгын газар, Европын холбооны санхүүжилтээр Каритас Чех Репаблик, Монголын тогтвортой хөгжлийн гүүр ТББ, “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл, Байгаль орчин,аялал жуулчлалын газар, Булган сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Эрүүл байгаль-Ухамсарт хэрэглээ” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2023 оны 04-р сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн зорилго нь олон нийтэд хүргэх, хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхжүүлэх, хог хаягдлыг цуглуулах, сэргээн ашиглах, дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах, хог хаягдлаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг ангилан ялгаж, багасгах талаар олон нийтэд сурталчлахад чиглэгдсэн.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд төр төсөв, хувийн хэвшлийн 13 байгууллага, аж ахуйн нэгж хамрагдаж, 600 гаруй алтан албан хаагч, иргэд, 500 гаруй хүүхдүүд оролцлоо.
Энэ өдөрлөгийг зохион байгуулах ажлын хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Эрүүл ирээдүй-Ухамсарт иргэн” сэдэвт уралдааныг “Нийлэг хальсан уут, хуванцраас татгалзъя”, “Хаягдал зай хураагуур”-ыг цуглуулж ус хөрсөө хамгаалъя уриан дор зохион байгуулж,”Хогоо хувиргаж, хэрэглээгээ хэмнэе” дахин ашиглагдах хог хаягдлаар хийсэн бүтээлийн уралдааныг 18-аас дээш насны иргэдийн дунд зохион байгуулж, бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах, Хог хаягдлын асуудлаа хамгийн сайн шийдвэрлэсэн загвар аж ахуйн нэгж байгууллага, өрхийг тус бүр нэгийг шалгаруулах уралдаануудыг зохион байгуулж, дүгнэлээ.
Мөн дахин ашиглах хог хаягдлыг цуглуулах, солилцох“Цуглуулъя-Солилцоё” , засварлаж болох цахилгаан хэрэгслийг засварлах “Сэргээн ашиглая” арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн СМ телевизээр шууд дамжууллаа.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Статистик
2024-10-05-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 49 Өнөөдөр
- 120 Өчигдөр
- 49 Долоо хоногт
- 1088 Сүүлийн сард
- 26301 Нийт хандалт