info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр


Image

Байгаль орчныг хамгаалах байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Хануй голын сав газрын захиргаа, Сэлэнгэ голын сав газрын захиргаатай хамтран усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлтийн ажлаар Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр суманд 200ш самбар байршуулж, 418 гол горхи, 152 нуур тойром, 805 булаг шанд, 9 хөв цөөрөм, 1581 худгийн судалгаа тооллогын ажлыг хийж гүйцэтгэлээ. Гурванбулаг, Рашаант суманд Хөв цөөрөм байгуулах газрын хайгуул судалгааг хийж, зураг төсвийг 23.7 сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ.

Мөн дээрх арга хэмжээний зардлаар 3 багц ойжуулалтын ажлыг Бугат, Бүрэгхангай, Орхон, Сэлэнгэ сумын 35 га талбайд хийж, амьдралтын 71.5-82.0 хувьтай аймгийн комисст хүлээлгэж өгсөн байна. Бугат, Сэлэнгэ суманд суулгацаар намрын тариалалтын ажлыг хийсний зэрэгцээ байгалийн сэргэн ургалтад туслах ойжуулалтын ажлыг Мод бэлтгэлийн аж ахуйн нэгжүүд 50 га-д хийж амьдралтын 70.0-76.0 хувьтай гүйцэтгэсэн байна.

Ойн хортны судалгааны ажлыг 21.0 сая төгрөгөөр 311000 га талбайд, ойн хортны тэмцлийн ажлыг Баян-Агт, Бугат, Орхон, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр сумын 12000 га талбайд 382.9 сая төгрөгөөр хийлээ.

Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Орхон сумд "Хожуул" төслийг хэрэгжүүлэн ажиллалаа. Төслийн үр дүнд Бүрэгхангай сум 100 га талбайн 220000 ширхэг хожуулаас 2719.4 м.куб мод, Орхон сум 24.5 га талбайн 4000 ширхэг хожуулаас 180 м.куб мод, Баян-Агт сум 8 га талбайн 960 ширхэг хожуулаас 61 м.куб, Бугат сум 40 га талбайн 40000 ширхэг хожуулаас 800 м.куб түлшний модыг бэлтгэж ажилласнаар 3760.4 м.куб модыг сум орон нутгийн иргэдийн түлшний хэрэгцээнд нийлүүлсэн байна.

Биологийн төрөл зүйлийг хамгаалах ажлын хүрээнд нэн ховор, ховор, зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээг 15.0 сая төгрөгөөр зохион байгуулж, Зэд-Хантай бүтээлийн нуруу, Хөгнө-Тарны байгалийн цогцолборт газарт 10 тонн өвс, 10 тонн давс, хужир, 5 тонн тэжээлийн будааг 63 цэг мараанд ан амьтныг хамгаалж ажиллалаа.

“Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяныг зохион байгуулж, 28858.3 га газрын 2034,6 тн хог хаягдлыг цэвэрлэж, 5463 мал амьтны сэг зэмийг устган халдваргүйжүүлж, давхардсан тоогоор 318 аж ахуйн нэгж байгууллагын 7369 албан хаагч, 306 автомашин, техник хэрэгсэл оролцон 3445 литр шатахуун зарцуулсан байна.

Булган сумын төвийн хөрсний бохирдлын хүнд металлын шинжилгээг 11 үзүүлэлтээр, агрохимийн шинжилгээг 10 үзүүлэлтээр хөрсний чанарын стандартуудтай харьцуулан хийлээ. Шинжилгээний үр дүнгээр хүнд металлын агууламж ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн дотуур байрны орчимд их үзүүлэлттэй гарч, агрохимийн үзүүлэлтүүд хүлцэх агууламжаас давсан тохиолдолгүй гарлаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Боловсролын салбарт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох" зорилтын хүрээнд Гурванбулаг, Сэлэнгэ, Баяннуур, Могод, Хангал сумын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг шинээр ашиглалтад хүлээн авлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр Булган сумын гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонд хийгдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын хүрээнд айл өрх, албан байгууллага, нийтийн эзэмшлийн газрын 2715 нүхэн жорлонг ариутгаж халдваргүйжүүллээ. Булган сумын нийтийн эзэмшлийн 9 байршилд 18 соруулдаг жорлон барих ажлыг 73.0 сая төгрөгөөр "Булган Мээж" ТӨХК гүйцэтгэж, хүлээлгэн өглөө.

Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх чадамжийг сайжруулж, цаг уурын станцуудын хэвийн ажиллагааг ханган ажилласнаар хавар, намрын улиралд түймрийн эрсдэлийн зэргийг 186 удаа холбогдох мэргэжлийн байгууллагад уламжилж, аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх анхааруулга мэдээ, мэдээллийг цаг тухайд нь багц мессежээр давхардсан тоогоор 66 байгууллага, 213140 иргэнд өгч үйлчилсэн байна.

Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг Баян-Агт, Хутаг-Өндөр сумдад хийж, түймрийн эрсдэлийн III-IV зэргийн түвшнийг I түвшин болгон буулгаж, амжилттай зохион байгууллаа. Уг ажиллагааны үр дүнгээр хаврын хуурайшилттай үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, хөрсөн дэх чийгийг тогтвортой байлгаж чадсанаар газар тариалан болон бэлчээрийн ургамал ургах нөхцөлийг сайжрууллаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум" мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 1513 өрх 26692 мод, 461 аж ахуй нэгж ногоон байгууламжинд 133687 модыг тус тус тарьж, 52300 м2 талбайг хашин хамгаалж зүлэгжүүлэн, ногоон байгууламжийг хэмжээг 15 хувиар нэмэгдүүллээ.

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчин аялал жуулчлалын газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00