Аймгийн Засаг даргын 2022 оны 01/1118 дугаар албан бичгийн дагуу газрын даргаар батлуулсан удирдамжаар 16 сум 1 тосгонд “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аян, Аялал жуулчлалын жил, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулсан ажилтай танилцаж, зөвлөн туслах ажлын хэсэг дараах ажлуудын хүрээнд Бугат, Хангал, Хялганат, Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт, Сайхан сумдад ажиллалаа.
1. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021, 2022 онд зохион байгуулсан ажлын тайланг танилцуулах
2. Аймгийн Засаг дарга сумын Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн гэрээнд байгаль орчны чиглэлээр тусгагдсан заалтуудын хэрэгжилттэй танилцах
3. “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аян, Аялал жуулчлалын жил, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажлын явц үр дүнг үзэж урьдчилан дүгнэх
4. Намрын мод тарилттай холбогдуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тарьц суулгацын нөөцтэй аж ахуй нэгжүүдийн мэдээллийг өгөх.
5. Байгаль хамгаалагчдын ажилтай танилцах
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Статистик
2024-10-05-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 7 Өнөөдөр
- 29 Өчигдөр
- 36 Долоо хоногт
- 882 Сүүлийн сард
- 24925 Нийт хандалт