
Шивээт улааны цогцолбор
Булган аймгийн Баян-агт, Архангай аймгийн Хайрхан сумын заагт орших Шивээт улаан хэмээх хадтай жижиг ууланд эртний нэгэн цогцолбор дурсгал бий. Өвөр талд нь цавчим, ар тал нь налуу хад асгатай уг уулын оройг чулуу овоолон тэгшлээд дээр нь цогцолбор байгуулсан бөгөөд уртаараа 90м өргөнөөрөө 40м хэмжээтэй чулуун хүрээтэй юм. Эл суурин дээр байсан хөшөөг 1930-аад онд баруун тийш 10-аад км зайтай байх Жанцан тойш ламын хийдэд аваачиж мөргөлийн вандан болгож байжээ.
Шивээт улааны дурсгалыг 1912 онд ирүүлж олсноос хойш эрдэмтэн судлаачид удаа дараа судалгаа шинжилгээ хийхээр ирж байжээ. Уг дурсгалын бүтэц зохион байгуулалт, хөшөөн дээрх тамга тэмдгийн зүйлс, хүн чулууд болон бусад цоолбор дүрсүүдийн онцлог зэрэгт үндэслэн түүнийг Vll зууны сүүл үед түрэгийн хожуу хаант улсыг үндэслэн байгуулагч Эльтрес хаанд зориулан босгосон дурсгал гэж судлаачид үздэг.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРТ ХЭЭРИЙН ХЭРЭГЛЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА.
-
АЛБАН ХААГЧДЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА.
-
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН 10 ЖУРАМ МАЯГТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛЛОО.
-
АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО.
-
"ТРЭАСУРИ КАРБОН" ХХК-НИЙ СУДАЛГААНЫ БАГ АЙМГИЙН УДИРДЛАГУУД БОЛОН СУМДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРТ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Фэйсбүүк
Статистик
2024-10-05-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 52 Өнөөдөр
- 79 Өчигдөр
- 221 Долоо хоногт
- 759 Сүүлийн сард
- 27242 Нийт хандалт