info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Image

Булган, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн газрууд хамтарсан уулзалтыг зохион байгуулж уулзалтаар гэмт хэрэг зөрчлийг бууруулах талаар санамж бичиг байгуулан ажиллахаар шийдвэрлэв.

Уулзалтаар:

- Иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очиж гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох газар зүйн байршлаар аль ойрхон байгаа цагдаагийн алба хаагч очиж тусламж үзүүлэх

- Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг уялдуулан хяналт шалгалтыг зохион байгуулах

- Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлаар санал солилцох, хамтарсан хяналт, шалгалтыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран иргэд олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэн урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулах,

- Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллах талаар тус тус хэлэлцэн шийдвэрлэв.

 

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00