БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН
2021-2024 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний бүтэц, агуулга
Бүлэг 1. Нийтлэг үндэслэл 3-6
Бүлэг 2. Мандатын шинжилгээ 6-9
Бүлэг 3. Алсын хараа 10
Бүлэг 4. Эрхэм зорилго 10
Бүлэг 5. Орчны шинжилгээ 10-14
Бүлэг 6. Стратегийн зорилго 14
Бүлэг 7. Стратегийн зорилгыг хэмжих шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, стратеги 15-25
Бүлэг 8. Стратегийн зорилго ба Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын байгууллагын бүтцийн уялдаа, зураглал 26-28
Бүлэг 9. Хавсралт 29
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Практик хэрэгцээ, шаардлага
Монгол орон байгалийн унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалж үлдсэн дэлхийн цөөн орны нэг боловч хотжилт, үйлдвэржилт зэрэг хүний үйл ажиллагаа болон байгаль, цаг агаарын хувьсал өөрчлөлтөөс шалтгаалан байгаль орчин доройтон бохирдох, байгалийн нөөц баялаг хомстох улмаар зарим нутагт экосистемийн тэнцвэр алдагдах байдал ажиглагдах болсон.
Сүүлийн жилүүдэд хотруу чиглэсэн их нүүдэл, түүнээс шалтгаалсан хотын төлөвлөлтгүй тэлэлт, дэд бүтцийн байгууламжийн хүрэлцээгүй байдал, техник, технологийн хоцрогдол, ядуурал зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хот, суурин газрын агаар, орчин бохирдож, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байна.
Булган аймгийн усны нөөц 1504,8 сая.м3/жил бөгөөд зэргэлдээ орших нутгаас дамжин ирэх урсцыг тооцоолбол 9604,0 сая.м3/жил болно. Газар доорх усны ашиглалтын нөөц нь 313,5 сая м3/жил буюу нийт усны нөөцийн ердөө 3 хувийг эзэлж байна. Гэтэл нийт ус ашиглалт, хэрэглээний 80 орчим хувийг газрын доорх усаар хангаж байна.
Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хэд дахин хүчтэй явагдаж байгаа нь байгаль, цаг агаараас ихээхэн хараат байдаг эдийн засгийн салбаруудад үзүүлэх эрсдэл, дарамтыг улам бүр нэмэгдүүлж, гол ус, булаг шанд хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль цаг агаарын аюулт үзэгдлийн давтагдал, эрчим, хамрах газар нутаг нэмэгдэх байдалд хүргэж байна.
Нийт бэлчээрийн 74 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагдах бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 70.2% нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бөгөөд үүнээс хүчтэй, нэн хүчтэй доройтсон газар 22.2%-ийг эзэлж байна. Доройтолд нөлөөлж буй хүчин зүйлийг судлан үзэхэд 56%-ийг хүний болон малын тоо толгой, 44%-ийг байгалийн хүчин зүйлсийн нөлөөтэй гэж тодорхойлж байна.
Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газар, Хөгнө-Тарны байгалийн цогцолборт газар, Намнан уул, Хан жаргалант уулын байгалийн нөөц газар, Уран тогоо-Тулга уулын дурсгалт газрын ангилалаар тус тус улсын тусгай хамгаалалтад авч нийт газар нутгийн 15.6 хувийг хамгаалаад байна.
Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Хутаг-Өндөр сумдын 66 нэгж талбарын 1124787.87 га талбайг нийт газар нутгийн 23.08 хувийг орон нутгийн тусгай хамгаалалтад аваад байна.
2020 оны 12-р сарын 8-ны байдлаар Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Сайхан сумдын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын 27 нэгж талбарын 82854.12 га, Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хишиг-Өндөр сумдын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын 77 нэгж талбарын 48031.41 га нийт газар нутгийн 2.6 хувьд тусгай зөвшөөрөл олгосон байна.
2006 оноог өнөөг хүртэлх хугацаанд Бүрэгхангай, Дашинчилэн, Сэлэнгэ, Сайхан сумдын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 23 аж ахуйн нэгжийн 29 тусгай зөвшөөрөлтэй талбай дээр уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулах хугацаанд нийт техникийн нөхөн сэргээлт 1154.22 га, биологийн нөхөн сэргээлт 691.03 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөөд байна.
2018 онд Бүрэгхангай, Дашинчилэн, Сэлэнгэ, Тэшиг, Хишиг-Өндөр, Бугат, Орхон, Сайхан сумдын нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын тооллого, судалгааны ажлаар нийт 69 нэгж талбарын 1971.57 га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбайн судалгааг гаргасан.
Сүүлийн жилүүдэд ойгоор бүрхэгдсэн талбай ойн түймэр, хөнөөлт шавьжны олшрол, хууль бус мод бэлтгэлтэй холбоотойгоор багасч байна. Монгол улсын ойн сан бүхий газар нийт нутаг дэвсгэрийн 11.7 хувийг эзэлж, ойрхог чанар (ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутагт харьцуулсан хувь) 7.9 хувь байна. Булган аймгийн ойн сан бүхий газар нутаг дэвсгэрийн 39,4 хувийг эзэлж, ойрхог чанар 28,9 хувь байна. Энэ нь ойн нөөцөөр хомс болохыг харуулж байна.Тухайн нутаг дэвсгэрийн 30-50 хувь ой модоор хучигдсан байвал экологийн тааламжтай орчин үүсдэг гэсэн дэлхий нийтийн жишиг байдаг.
Судалгаагаар ойн хөнөөлт шавж Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Бугат, Орхон, Сайхан, Хишиг-Өндөр, Могод, Бүрэгхангай зэрэг 12 сумын 87,4 мян. га талбайг хамран тархсан байгаагаас хэт олшролын голомт үүсгэсэн 8 сумын 30,8 мян. га талбай байна. Якобсоны төөлүүрч, Өрөөсгөл хүр эрвээхийн хэт олшролын эхний үе шат (эрвээхийн 1 авгалдай 250-300 мянган өндөг гаргадаг) явагдаж байгаа тул тэмцлийн ажлыг яаралтай явуулж ойн нөөцийг хамгаалах шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна.
“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хууль болон “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилт сүүлийн жилүүдэд хангалтгүй хэвээр байна. “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн дагуу ан амьтны нөөц ашигласны орлого 10811200 төгрөг, газрын нөөцийн төлбөрийн орлого 1169324500 төгрөг, ойн нөөц ашигласны төлбөрийн орлого 462285000 төгрөг, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлого 656013700 төгрөг, ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 13412587150 төгрөг төвлөрүүлсэн байна.
Манай аймаг 4 зочид буудал, 18 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Коронавируст халдвар (covid-19)-ын цар тахлын дэгдэлтээс шалтгаалан гадаадын жуулчид ирээгүй бөгөөд аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа доголдсон боловч 2020 онд дотоодын аялагч жуулчлагч, амрагчдын тоо нэмэгдэж манай аймагт ирсэн болон дайран өнгөрсөн дотоодын аялагч, жуулчлагчдын тоо 100 мянга гаруй болсон байна.
Иймд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг цар тахлыг эрсдэл багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг хадгалах, улмаар жуулчдын урсгалыг богино хугацаанд эргэн сэргээх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх, гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, аймгийн “Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”-г хэрэгжүүлэн ажиллаж Булган аймгийг аялал жуулчлалын гол түшиц нутаг болгон хөгжүүлэх шаардлагатай байна
1.2 Бодлого, эрх зүйн үндэслэл
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны II/05 дугаар тогтоолоор аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, II/04 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус баталж, урт, богино хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтуудыг тодорхойлсон.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт өнөөгийн байдлаар байгаль орчныг хамгаалах, газар, ус, байгалийн ургамал, ой, ан агнуур, агаар, хог хаягдал, химийн бодис, аялал жуулчлал зэрэг 36 хууль, 11 үндэсний хөтөлбөр, 1 ойн менежментийн төлөвлөгөө зэрэг байгаль, орчныг хамгаалах талаар баримтлах бодлого, стратеги, захирамж, тогтоолыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаар батлуулж, аймгийн байгалийн баялаг, түүний нөөцийн хэмжээ, даацтай нийцүүлэн, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй хадгалж байх ард иргэдэд өөрсдийн орон нутгийн байгалийн баялгийг ашиглан хамгаалахтай холбогдсон экологийн мэдлэг олгох таатай орчинг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахад анхаарч ажиллаж байна.
Салбарын ирэх 4 жилийн стратеги төлөвлөгөөнд Байгаль орчныг хамгаалах хууль, тогтоомж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, аймгийн хөгжлийн урт, богино хугацааны бодлогууд, салбарын бусад бодлогын баримт бичгүүд, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн зорилго, стратегийг боловсруулж тусгасан.
2017 онд УИХ-аас шинэчилсэн найруулгаар батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч хууль тогтоомжид нийцүүлэн харьяа байгууллагын дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулна” гэж заасныг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 2021-2024 оны стратеги төлөвлөгөөг боловсруулсан.
Стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоолоор баталсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалаар баталсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Стратеги төлөвлөгөөний загвар”-ыг баримталсан.
Стратеги төлөвлөгөөнд Засаг даргын өмнөх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр дэвшүүлсэн зорилтын биелэлтэд хийсэн дүн шинжилгээ, байгаль орчны салбарын бусад бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилтын үр дүн, салбарын байгууллагуудаас хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөө, үр дүнг харгалзан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг уялдуулан тусгасан.
Энэхүү төлөвлөгөөг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулан Булган аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрэх түвшинг баримтлан байгаль орчныг хамгаалах ерөнхий чиг үүргийн хүрээнд 10 зорилт, 22 арга хэмжээ, орчны бохирдол, доройтлыг бууруулах ерөнхий чиг үүргийн хүрээнд 5 зорилт, 11 арга хэмжээ, аялал жуулчлалыг хөгжүүлэх ерөнхий чиг үүргийн хүрээнд 3 зорилт, 7 арга хэмжээ, нийт 18 зорилт, 42 арга хэмжээг ирэх 4 жилийн хугацаанд хэрэгжүүлж, төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлнэ. Дээрх зорилт, стратеги арга хэмжээг хэрэгжүүлэхдээ салбарын байгууллагуудын боловсон хүчин, хөрөнгө санхүүгийн нөөцийг хамгийн оновчтой байдлаар хуваарилан зарцуулж, дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилтийг хангахаар төлөвлөсөн болно.
Хоёр. Мандатын шинжилгээ
Мандатыг тодорхойлохдоо 2019 онд хийгдсэн чиг үүргийн шинжилгээний үр дүнд тулгуурлан Монгол Улсын Үндсэн хууль болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын шууд хамаарах 36 хууль, Олон Улсын гэрээ конвенц, төрийн алба, яам, агентлагийн эрхлэх асуудал, төсөв санхүү зэрэг нийт 94 хуулийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон салбарын бусад байгууллагуудад хуулиар олгосон чиг үүргийг хамруулан авч үзэж, дараах дөрвөн алхмын хүрээнд шинжилгээг хийсэн. Үүнд:
- Хууль тогтоомжоор Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагаанд хамаарах чиг үүргийг тодорхойлох;
- Тухайн чиг үүргүүдийг үйл ажиллагааны чиглэлээр ангилах;
- Салбар хоорондын болон засаглалын түвшин хоорондын холбогдогч талуудын оролцоог тодорхойлох;
- Чиг үүргийн хэрэгжилтийн байдлыг тодорхойлох.
Мандатын шинжилгээний үр дүнд 3 ерөнхий чиг үүрэг, 9 үндсэн чиг үүрэг, 34 дэд чиг үүргийг нарийвчлан тодорхойлж, доорх хүснэгтээр үр дүнг нэгтгэсэн.
Мандатын шинжилгээний хүснэгт
Салбарын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хуулийн тоо |
130 |
|
Үүнээс: |
Тухайн салбарын хуулийн тоо |
36 |
Нийтлэг мөрддөг хуулийн тоо |
94 |
|
Ерөнхий чиг үүрэг-1: Байгаль орчныг хамгаалах |
||
Үндсэн чиг үүрэг |
Дэд чиг үүрэг |
Хамтран хэрэгжүүлэх чиг үүрэг, оролцогчид |
ҮЧҮ-1: Газрын хэвлийн ашиглалт, хамгаалалт |
|
Аймгийн ЗДТГ, сумын ЗДТГ
МХГ, ГХБХБГ,
Хамгаалалтын захиргаад, сумын ЗДТГ |
|
||
|
||
ҮЧҮ-2: Усны бодлого |
|
Аймгийн ЗДТГ
УЦУОШТ
Сав газрын захиргаад, сумын ЗДТГ МХГ, |
|
||
ҮЧҮ-3: Ойн бодлого |
ЗДТГ, БОАЖГ, ОБГ Сум, сум дундын ойн анги, сумын ЗДТГ |
|
ҮЧҮ-4: Биологийн олон янз байдлын бодлого
|
БОАЖЯ, Аймгийн Засаг даргын тамгын газар, Сумдын Засаг даргын тамгын газар, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа |
|
Ерөнхий чиг үүрэг-2: Орчны бохирдол, доройтлыг бууруулах |
||
ҮЧҮ-5: Ногоон хөгжил, тогтвортой хөгжил |
Аймгийн ЗДТГ
УЦУОШТ, Сумын ЗДТГ
МХГ
БСУГ, |
|
ҮЧҮ-6: Агаар, орчны бохирдол |
|
Аймаг, сумын ЗДТГ, МХГ
УЦУОШТ
ОБГ,
|
ҮЧҮ-7: Хог хаягдлын менежмент
|
Аймаг, сумын ЗДТГ, ТҮА, ААНБ
БОАЖЯ, |
|
Ерөнхий чиг үүрэг-3: Аялал жуулчлал |
||
ҮЧҮ-8: Аялал жуулчлалын хөгжлийн бодлого |
Аймаг, сумын ЗДТГ, МХГ, СХЗХ Хувийн хэвшил БОАЖЯ, аймгийн АЖХ, ААНБ |
|
|
||
ҮЧҮ-9: Аймаг орон нутгаа сурталчлах |
|
Аймаг, сумын ЗДТГ ААНБ |
|
Гурав. Алсын хараа
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах , хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг бие даан зохион байгуулж ногоон хөгжлийг бодлогыг хэрэгжүүлэх чадвар бүхий мэргэжлийн байгууллага болохыг эрмэлзэнэ.
Дөрөв. Эрхэм зорилго
Аймгийнхаа байгалийн нөөц баялгийг түүний нөөцийн хэмжээ, даацтай нь нийцүүлэн зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар эклогийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана.
Тав. Орчны шинжилгээ
Байгаль орчин аялал жуулчлалын газар нь Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авч, орчны бохирдлыг бууруулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж, төр, иргэд, хувийн хэвшлийн болон бусад байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, төрийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд цаг үеэ олсон, ил тод, нээлттэй, хүнд сурталгүй, чанартай шуурхай хүргэхийн төлөө бүхий л боломж нөөцөө зориулан ажиллана.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 2021-2024 оны стратеги төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дотоод болон гадаад орчин ихээхэн нөлөөтэй тул эдгээр орчин нөхцөлийг байнга хянаж, сайжруулж ажиллана. Үүнд:
Дотоод орчин:
- Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг чанд мөрдөж, мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх шаардлага тавьж, хууль, тогтоомжид заасны дагуу цалин хөлсийг нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл ахиулах, дэвшин ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангах;
- Үйл ажиллагаагаа саадгүй явуулахад нийцсэн бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх;
- Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч бүрийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгох;
- Мэргэжилтний ур чадвар, бүтээлч санаачилга, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх;
- Үйл ажиллагааг эрэмбэлэх шалгуур үзүүлэлт гаргаж мөрдөх;
- Албан хаагчид хоорондоо хамтран ажиллаж, мэдлэг, мэдээллээ харилцан солилцох, ур чадвараасаа суралцах;
- Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч бүрд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдүүлж, хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх;
- Байгууллагын дотоодод мэдээлэл хуваалцах, түгээх, харилцах цахим системийг боловсронгуй болгож, шуурхай, найдвартай ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
- Ажлын байрыг ногоон хэв загвар бүхий жишиг барилга болгон шинэчилж, ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах;
- Онцгой нөхцөл байдлын үеийн заавар, зөвлөмжийн дагуу шуурхай ажиллагааг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
Гадаад орчин:
Ерөнхий чиг үүргийн яамны хувьд харилцагч талуудад чанартай үйлчилгээ үзүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй улс орон болон олон улсын байгууллагын мэдээлэл, техник технологийн ололтоос суралцах, тэдгээрийг нэвтрүүлэх үүднээс гадаад орчноо тогтмол сайжруулан ажиллана.
- Бусад төрийн байгууллагуудын байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийг дэмжихүйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;
- Үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай хүний болон санхүүгийн нөөцийг бүрдүүлэх;
- Төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшилтэй хамтран ажиллах
- Төрийн бусад байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах;
- Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийг биелүүлэх зорилтыг хангах, салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх;
- Мэдээллийг нээлттэй байлгах, харилцан солилцох.
- Байгууллагын манлайлал, үйл ажиллагаа, үйлчилгээг харилцагч талууд, олон нийтэд ойлгуулан сурталчлах;
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дотоод, гадаад орчны шинжилгээний үр дүнг нэгтгэх СВОТ хүснэгт
ДОТООД ОРЧИН |
|
Давуу тал |
Сул тал |
|
|
Булган аймгийн Засаг даргын 2017 оны А/164 дүгээр захирамжаар “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагааны дүрэм, зохион байгуулалтын бүтэц”-ийг баталсан. |
Газрын зохион байгуулалтын бүтцийг дахин нягтлах шаардлагатай. Тухайлбал: Батлагдсан бүтэц орон тоогоор ажиллуулдаггүй, цалингийн төсвийг баталж өгдөггүй. |
|
|
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулан Булган аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус баталж, урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтуудыг тодорхойлсон. байгаль орчныг хамгаалах, газар, ус, байгалийн ургамал, ой, ан агнуур, агаар, хог хаягдал, химийн бодис, аялал жуулчлал зэрэг 36 хууль, 11 үндэсний хөтөлбөр, 1 ойн менежментийн төлөвлөгөө зэрэг төрөөс байгаль, орчныг хамгаалах талаар баримтлах бодлого, стратеги, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. |
УИХ, ЗГ-аас батлагдсан байгаль, орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах 10 гаруй бодлого, хөтөлбөр (11 үндэсний хөтөлбөр, 1 менежментийн төлөвлөгөө)-ийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр дутмаг, орон нутаг дахь хүний нөөц дутмаг байгаа, давхардсан агуулга бүхий хэт олон бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахад хүндрэл үүсч байгаа тул нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийж, байгаль орчны зорилтот хөтөлбөрт салбарын бодлогыг нэгтгэн боловсруулж, хүний нөөцийн эрэлт, хэрэгцээний судалгааг хийж, тэргүүлэх чиглэлийг жил бүр тогтоож, мэргэжилтэй ажилтанг системтэйгээр бэлтгэх хэрэгцээ шаардлага үүсч байна.
|
|
|
Ажилтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнг хагас, бүтэн жилээр тооцож үнэлж дүгнэж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, гүйцэтгэлийг үнэлж, дүгнэдэг. Дотоод аудитыг хийж хэвшиж байна. |
Төрийн албан хаагчийн ажлын уламжлал хадгалах шаардлагатай. Өмнөх онуудад хийгдсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны гүйцэтгэл, гадаадын зээл тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнгийн тайлан мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, шинээр төлөвлөгдсөн төсөл арга хэмжээний давхцлыг хянах механизм бүрдүүлэх шаардлагатай. |
|
|
Ажиллаж буй боловсон хүчний чадавх, мэргэшлийн ур чадвар тавигдаж буй шаардлагыг хангаж байна. |
Төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг хэрэгжүүлэх, ажилтнуудын мэдлэг, мэргэшлийг үе шаттайгаар дээшлүүлэхэд зориулсан зардлын эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусгах шаардлагатай. |
|
|
БОАЖГ-ын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу албан хаагчдын ажлын үр дүн, мэргэшлийн түвшин, ур чадвар, санаачилга, бүтээл, хариуцлага, сахилга бат зэргийг харгалзан аймгийн ИТХ, ЗД, ЗГ болон төрийн дээд байгууллагаар шагнуулахаар тодорхойлох, байгууллагын шагналаар шагнаж урамшуулах явдал хэвшсэн.
|
Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн дагуу цалин хөлсийг нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл ахиулах, дэвшин ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангах тал дээр санаачилгатай ажиллах шаардлагатай. |
ГАДААД ОРЧИН |
|
Боломж |
Эрсдэл |
|
|
БОАЖ-ын салбарыг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлэн тавьсан бодлогын санал, хөтөлбөрийг ИТХ, ЗДТГ-аас дэмжин ажиллаж байна.
|
Булган аймгийн Засаг даргын 2017 оны А/164 дүгээр захирамжаар “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагааны дүрэм, зохион байгуулалтын бүтэц”-ийг баталсан орон тоогоороо ажиллах хүсэлтийг жил бүрийн төсвийн саналд оруулдаг боловч төсвийг нь баталж өгдөггүй. Усны нөөц ашигласны төлбөрийн орлогын 35 ба түүнээс дээш хувийг хууль, тогтоомжид заасан зориулалтын дагуу зарцуулдаггүй. |
|
|
Байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжил, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн. |
|
|
|
|
|
Зургаа. Стратегийн зорилго
Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг хэрэгжүүлж хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно.
8.2 . Харьяа байгууллагууд
Бүтцийн схем 2
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Ахлах мэргэжилтэн : Г.Жавзмаа
Холбоо барих утас : 88073245
Цахим шуудан :tailan.boajg@gmail.com
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Статистик
2024-10-05-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 13 Өнөөдөр
- 12 Өчигдөр
- 212 Долоо хоногт
- 835 Сүүлийн сард
- 24878 Нийт хандалт