info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР: "ОЙ БА ИННОВАЦИ"


Image

НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон зарласан юм. Энэ өдөр ойн олон талт ач холбогдлыг олон нийтэд, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулах зорилгоор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.

Дэлхийн хуурай газрын 3-ны нэгийг эзлэх ой нь нийт ургамал, амьтан, шавж хорхойн төрөл зүйлийн амьд организмын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог амин чухал үүрэгтэй экосистемийн нэг юм. Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон өнөө болон ирээдүй хойч үеийн хөгжлийг зөв чиглүүлэх үндэс болж байна. Түүнчлэн ой нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй юм.

Монгол орны 13 сая га талбай бүхий ойн сан нь даян дэлхийн экосистемийн нэн чухал хэсэг бөгөөд олон төрлийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг амьтдын амьдрах орчин, нүүдэлч малчид, орон нутгийн иргэдийн орлого амьжиргааны эх үүсвэр, түлээ мод, өвс тэжээлийн нөөц болдог юм.

Сүүлийн 30 жилд Монгол Улсын Засгийн газар ойн санг хамгаалах олон улсын хүчин чармайлтад нэгдэж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ойн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр олон үйл ажиллагаа авч хэрэгжүүлж байна. Мөн жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтийн мод тарих өдрийг санаачлан, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон нь ард иргэдийн зан үйл, хандлагыг өөрчлөхөд ихээхэн нөлөөлж байна.

Мөн 2021 онд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-д оролцох үедээ 2030 он гэхэд нэг тэрбум мод тарихаа амлаж хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.

 

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчин аялал жуулчлалын газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00