info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

2022 он манай газрын хувьд амжилт бүтээлийн арвин их жил байлаа.


Image

2022 он манай газрын хувьд амжилт бүтээлийн арвин их жил байлаа. Булган аймаг 2022 онд “Аялал жуулчлалыг хөгжүүлэх жил”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цэвэр орчин Цэмцгэр Булган” аяны жил болгон зарлаж их зүйлийг хийж бүтээсэн, алдаа оноогоо дэнсэлсэн сайхан жил болж өнгөрлөө. Аялал жуулчлалын жилийн ажлын хүрээнд “Хангинахын шугуйн шагайн тойром”, “Айраг наадам”, “Тасархай авторалли”, “Айраг өдөр”, “ITM” зэрэг эвент арга хэмжээнүүд зохион байгуулж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 743899 мод бут тарьж, Цэвэр орчин Цэмцгэр Булган аяны хүрээнд 8598 тн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт дарж булсан байна. Байгаль орчныг хамгаалах байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний 5.2 тэрбум төгрөгийг байгаль орчныг хамгаалах арга хэмжээнүүдэд зарцуулан, БОАЖ-ын сайдтай хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг 93.8%, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт 88.8%-тай хэрэгжүүлэн ажилласан үнэлэлт дүгнэлттэй 2023 оноо угтаж байна. Нийт байгаль орчныг хамгаалах их үйлсэд мөр зэрэгцэн ажиллаж байгаа бүх хүмүүсдээ баярласан талархсанаа илэрхийлж 2023 онд улам их амжилт бүтээл, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчин аялал жуулчлалын газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00