info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ"


Image

2022 оныг манай аймаг "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ" болгон зарласан. Аялал жуулчлалын жилийн ажлын ЭВЕНТ арга хэмжээнүүдийг танилцуулж байна.

1. ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРОМ
Өнө эртний Монголчуудын наадгай Монгол шагайн дэг жаяг, өв соёлыг өвлүүлэн үлдээх, байгаль болон соёлын Аяллыг хослуулсан арга хэмжээ юм.

2. ТАСАРХАЙ АВТО УРАЛДААН
Булган аймгийн өмнөд хэсгийг хамарсан Цөлжилтийн байдлыг Олон улсад ойлгуулах, тал нутгийн эрс тэс уур амьсгалд оршин амьдрагч Булганчуудын амьдралын өвөрмөц хэв маягийг сурталчлах, Түүх Соёлын дахин давтагдашгүй биет болон биет бус өв дурсгалуудыг Монголын аялал жуулчлалын маршрутад оруулахад анхаарал хандуулах зорилготой, Спорт аялал хэлбэрийн Олон улсын түвшний бартаат замын уралдаан юм.

3. RED ROCK Live Music Festival
Айраг + Амьд хөгжим. Могод сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт Улаан хад гэх газарт зохиогдох, орчин үеийн хөгжмийн фестиваль юм. Жинхэнэ эмо, хайр дурлалдаа шатагч залуучууддаа зориулан санаачилсан уг наадмын анхных нь энэ зун болно. Хөгжим мандтугай 🤘

4. АЙРАГ, АДУУНЫ СОЁЛЫН БАЯР
Булганчуудын бахархлын өдөртэй давхацдаг Юнескогийн соёлын өвд Монгол улсаа төлөөлөн бүртгүүлсэн Булганы айраг чимчигнэсэн намар цагийн эхээр уламжлал болон зохиогддог АЙРАГ, АДУУНЫ СОЁЛЫН БАЯР. Монгол орны өнцөг булан бүрээс айрагд дуртай хүн бүхнийг урьдаг энэхүү өргөн дэлгэр баяр энэ онд илүү өргөн хүрээтэй, Аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүний стандартыг хангасан зохион байгуулалттайгаар болно.

5. AiragDay Expo & Festival
Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэддээ зориулан Нийслэлийн ЗДТГазар болон Булган аймгийн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулалтын шинэ менежментээр хийгдэх болсон энэхүү цогц арга хэмжээ нь Булган аймгийн Өрхийн үйлдвэрлэгчид, малчдын Органик ногоо, уламжлалт аргаар бэлтгэсэн цагаан идээ, Аялал жуулчлалд зориулан урчуудын маань урласан гар урлалууд, Булганчуудын нэрийн хуудас болж яваа Брэндүүдийг нэгэн дор төвлөрүүлж, нийслэлийн хэрэглэгчдэд дэлгэдэг AiragDay Expo болон Их хотын алдартай уушийн газруудыг дамнасан айраг сөгнөнгөө алжаал ядаргаагаа тайлах, Монгол үндэсний ундаагаараа бахдан цэнгэж суух боломжийг Нийслэлчүүдэд олгодог AiragDay Festival зэрэг хэсгүүдээс бүрддэг.

6. ӨВЛИЙН СПОРТЫН НААДАМ
Хялганат тосгон, Сэлэнгэ мөрөн, Гайхамшигт өвлийн улирал. Агаарт гарангаа Спортын олон төрлөөр өрсөлдөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхийг хүсдэг хүн бүхэнд зориулсан наадам. Булган аймгийн Өвлийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болгох зорилготойгоор өнгөрсөн жилээс судалгаа, хөгжүүлэлтийг нь эрчимжүүлсэн төсөл юм.

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчин аялал жуулчлалын газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00